Марк бол харилцаа холбооны салбарыг үнэ цэнтэй, өвөрмөц бүрэлдэхүүн хэсэг бөгөөд өнөөдөр “Монгол хүүхэлдэйн кино“ сэдэвт шуудангийн маркийг нээлээ.
Тодруулбал, Монгол хүүхэлдэйн киноны зургаан нэрийн, нэг блок маркийг шуудангийн гүйлгээнд гаргаж байна.
Нэрийн маркт, “Хоёр найз”, “Эрх цагаан”, “Бороолдойн цаг”, “ Азар Базар Тазар”, “Маамуу”, “Мөнх тунх”, “Арван хоёр жил” хүүхэлдэйн киног тус тус дүрслэн оруулжээ.
1961 оноос Монголын хүүхэлдэйн киноны түүх эхтэй бөгөөд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Зандраа гуайн “Хоёр найз” бүтээл анхны шанг татаж байв.
Монгол шуудангийн маркийн түүх 1924 оноос эхтэй. Тухайн үед Монгол Улс мөнгөн тэмдэгтээ хэвлээгүй байхдаа шуудангийн маркийг түрүүлж хэвлэсэн нь дэлхийн өнцөг булан бүрд тусгаар тогтносон Монгол Улсын нэрийн хуудас болж байсан юм.
1946 оны долдугаар сарын 1-нд гүйлгээнд оруулсан “Ардын хувьсгалын 25 жилийн ой” сэдэвт маркт анх удаа хүүхдийг дүрслэн хэвлүүлсэн байдгийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!