Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад бараалхав

Т.Саран, iKon.mn
2022 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан Хамгаалахын сайд Ражнат Синхг есдүгээр сарын 5-7-ны хооронд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Тэрбээр өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхлаа. 

Энэ үеэр хоёр орны хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүргэх бүрэн боломж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв.

Ардчилал, эрх чөлөөг дээдэлдэг зэрэг ижил төстэй зүйл олон Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх илэрхийллээ.

Харин тэрбээр УИХ-ын даргад бараалхах үеэр "Монгол Улсыг манай стратегийн гуравдагч хөрш гэж үздэг бөгөөд үүнд онцгой ач холбогдол өгдөг” хэмээв. Улмаар талууд парламент болон батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, мэдээллийн технологи болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Түүнчлэн Ражнат Сингх сайд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай уулзаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цэргийн бүх түвшний харилцан айлчлалын талаар ярилцав. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг