ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛТ: Монгол Улсын иргэд визгүй зорчих орнууд

А.Намуун, iKon.mn
2022 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2022 оны наймдугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсын иргэд визгүй зорчих орнуудын жагсаалтыг ГХЯ-наас гаргажээ. Уг жагсаалтад дурдсанаар бүх төрлийн буюу энгийн болон дипломат, албан паспорттой иргэд 25 улс руу 14-90 хоног визгүй зорчих хэлэлцээртэй байна.

Харин дипломат болон албан паспорттой иргэд 36 улс руу визгүй зорчино гэжээ. 

Визийн хөнгөлөлтийн тухайд АНУ Монгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгодог бол Япон улс 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ "Богино хугацааны олон удаагийн виз" олгодог байна.

 Монгол улс болон Украин улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлага тавигддаг аж.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
Дипломат паспортыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, төрийн өндөр албан тушаалтан, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж буй Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан, Элчин сайд болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд олгодог байна.
Албан паспортыг төрийн албаны болон төрийн захиргааны албаны албан тушаалтан, шүүгч, прокурор, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гадаадад зорчиход дагалдан явах эмч болон үйлчилгээний бусад ажилтан, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын туслах, олон улсын хуваарьт нислэгийн нисэх бүрэлдэхүүн /нисгэгч, инженер, нислэгийн аюулгүй ажиллагааны байцаагч, бүхээгийн ажилтан, гадаад улсад суугаа төмөр зам, иргэний агаарын тээврийн төрийн өмчит аж ахуйн нэгжийн төлөөлөгчийн газрын үндсэн зэрэг ажилтан эзэмших эрхтэй.

Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор хугацаатай томилогдсон албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа дуусахаас 6 сарын өмнө, гадаадад хувийн хэргээр зорчих албан тушаалтан, иргэнд, гадаадад сургалтад хамрагдах албан тушаалтанд дипломат, албан паспорт олгохыг хориглодог бөгөөд албан паспортыг зөвхөн албан ажлын шугамаар зорчиход хэрэглэх зориулалттай.

Сонирхуулахад дипломат, албан паспортын үнэ 54,000-105,000 төгрөг байдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХАХА
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Паа хаа хаа [66.181.161.53] 2022/9/8
[хориотой үг] нөгөө Укрууд татгалзчих вий дээ
0 | 0 Хариулах
Unshigch [46.62.175.170] 2022/9/6
Shall heregtseegui oronuud, mash unetei.
0 | 0 Хариулах
зочин [66.181.182.35] 2022/9/6
Гадаад яам нөгөө олон замраагүй тараасан дипломат, албан паспортуудаа хурааж авч цэгцэлсэн үү? Наад паспортуудаар чинь түрээ барьж хар тамхи хориотой бараа зөөж улсын нэрийг гутаадаг этгээдүүдийг яаралтай цэгцлэх хэрэгтэй шүү.
0 | 0 Хариулах
Номио [46.114.4.61] 2022/9/6
Чили, Перу бол аялахад үнэхээр гоё оронууд санагдсан. Ийшээ 90 хоног визгүй гэдэг болж байна шүү
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.27] 2023/1/25
Визийн төлбөрөө гэж байгаа хүмүүс онгоцны тийзийн үнээ яахав.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.249] 2022/9/6
Хорвоогийн хамгийн хүчгүй пасспортнуудын нэг шссс
3 | 4 Хариулах
Зочин [202.9.46.43] 2022/9/6
Хамгийн доод зиндааны орон юм чинь паспорт нь бас хамгийн доод зиндаандаа орно шдээ тэнэгээ. 😂😂😂😂
1 | 1 Хариулах
Зочин [192.82.82.152] 2022/9/6
юу гэж солиороод байгаан. харин ч чамлахаас чанга атга гэдэг шиг, маш олон улс орон байна шт. израиль, аргентин, чили, куба, турк руу аялмаар санагдсан. цаана нь ч зөндөө олон улс орнууд байна шт. чи яасан ану-д очиж харлахыг л дэлхийн бүх улс орон гэж боддог уу?
8 | 3 Хариулах
Зочин [202.131.225.197] 2022/9/6
Одоо тэр хамгийн хүчгүй нь Орос болоо байлгүй дээ.
1 | 3 Хариулах