Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Дэлгэцээс хардаг Солонгосын соёлыг нүдээр харж, биеэр мэдрэх боломж олгосон өдрүүд эхэллээ

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. 

Тус өдөрлөг энэ сарын 2-4-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд эдгээр өдрүүдэд Солонгосын соёл урлагийн төрөл бүрийн арга хэмжээнүүдийг төлөвлөсөн онцлогтой аж. Тодруулбал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжүүд сурталчилгааны асрыг нээж, хөнгөлөлт урамшууллыг үзүүлж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун "Сүүлийн жилүүдэд КОВИД-19 цар тахлаас шалтгаалан та бид амаргүй цаг үеийг туулж ирлээ. Иймд та бүхэнд зориулан өнгөрсөн жилүүдэд уламжлал болгон зохион байгуулж ирсэн Солонгосын соёлын өдрүүд арга хэмжээ маань гурван жилийн дараа дахин зохион байгуулагдаж байна. Энэ сайхан өдөр уудам талбайд та бүхний гэрэлтсэн царайг харах сайхан байна. Цаашид олон солонгос иргэн Монголын сайхан орноор зочилж, монгол хүмүүстэй улам дотносно хэмээн найдаж байна. Өнөөдөр эхэлж буй арга хэмжээгээр дамжуулан дэлгэцээр харж ирсэн солонгосын соёлыг нүдээр харж, чихээрээ сонсон, биеэрээ мэдрэх боломжийг цогцоор нь бүрдүүлэхийг зорьсон. Та бүхнээс өдөрлөгт идэвхтэй оролцохыг хүсье" хэмээв.

Солонгосын соёлыг сурталчлах өдрүүдэд оролцохоор БНСУ-аас олон зорин иржээ. Эдгээрийн төлөөлөл бол таеквондогийн “Kukkiwon” багийнхан ба өнөөдөр өдөрлөгийг нээлтийн үеэр үзүүлбэр үзүүлсэн юм.

Хөтөлбөр: /Арга хэмжээнүүд 14:00 цагт эхэлнэ/

  • Есдүгээр сарын 2-нд БНСУ-ын алдартай уран бүтээлчдийн тоглолт, урлаг соёлын дээжээс толилуулж, “Little forest” киног үзүүлнэ.
  • Есдүгээр сарын 3-нд зорин ирсэн хүн бүр оролцох боломжтой “OPEN MIC” болон “OX” асуулт, хариултын тэмцээн зохион байгуулна.
  • Есдүгээр сарын 4-нд БНСУ-ын ЭСЯ-ны ахлах тогооч өөрийн гараар солонгос үндэсний хоол (K-Food) хийж амталгаа явуулна.
ФОТО СУРВАЛЖИЛГА

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг