Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Шинээр бүрэлдсэн Засгийн газрын гишүүдийн ХӨРӨНГӨ ба ОРЛОГО

Р.Оюун
2022 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэхээр болж, уг өөрчлөлтийг УИХ наймдугаар сарын 30-ны шөнөтэй золгохын наана дөрвөн цаг гаруй хуралдан баталсан. 

Ингэснээр Засгийн газар 16 яам, 21 сайдтайгаар үйл ажиллагаа явуулахаар болж, гишүүд нь тангарах өргөх гэж байна. 

Л.Оюун-Эрдэнийн кабинетэд ажиллаж байсан "мэргэжлийн" гэх тодотголтой гурван сайд явж, шинээр 10 сайд орж ирж байгаагийн ес нь "давхар дээлтэй" буюу УИХ-ын гишүүд юм. Шинээр бүрэлдэж байгаа Засгийн газрын гишүүдийн 2021 оны Хөрөнгө, орлогыг тоймлон хүргэж байна.

Харин МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд шинээр улс төрийн албан тушаалд томилогдсон. Нийтийн албанд шинээр томилогдож буй иргэн хувийн ашиг сонирхлын зөрчлөө АТГ-т хянуулдаг. Энэ дагуу АТГ түүний мэдээллийг хянасан ч хөрөнгө орлогын мэдүүлгийг нь ХАСХОМ-д нээлттэй мэдээлэл боломжгүй юм. Учир нь энэ оны хөрөнгө, орлогын мэдүүлэг авах хугацаа өнгөрсөн тул ирэх оны хоёрдугаар улиралд ЗГХЭГ-ын даргын хөрөнгийн мэдээлэл ил болно. 

Дараах инфографикаас гишүүдийн нийт хөрөнгө орлогыг төрөл тус бүрээр нь ангилан харах боломжтой. 

Соёлын сайд Ч.Номин 54 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготойгоор Засгийн газрын гишүүдийн хамгийн эхэнд бичигдэж байна. Харин түүний араас Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 10-аас дээш тэрбум төгрөгийн хөрөнгө, орлоготойгоор бичигджээ. 

Харин хөрөнгө, орлогоороо хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орж байна

Шинээр Засгийн газарт орж ажиллаж байгаа сайд нарын хувьд Б.Чойжилсүрэнгээс бусад нь НЭГ ТЭРБУМ төгрөг давсан хөрөнгө, орлоготой болохоо мэдүүлжээ. 

Гэр бүлийн орлогоор Д.Сарангэрэл 3.1 тэрбум төгрөгтэйгөөр Ч.Номин сайдын дараа бичигдэж байгаа бол С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Х.Болорчулуун нарын гэр бүлийн орлого 200 саяас дээш төгрөг байна.

зураг
 

Ж.Ганбаатар 6 тэрбум төгрөгийн хадгаламжтай болохоо мэдүүлсэн нь Засгийн газрын гишүүдээс хамгийн өндөр дүнд тооцогдож байгаа бол 

  • Н.Учрал-1.7 тэрбум
  • Х.Болорчулуун - 1.3 тэрбум
  • Ч.Хүрэлбаатар - 630 сая 
  • Д.Сарангэрэл 501 сая
  • Б.Чойжилсүрэн - 405 сая 
  • С.Бямбацогт - 219 сая
  • Ж.Сүхбаатар - 80 сая
  • Б.Бат-Эрдэнэ - 74 сая төгрөгийн хадгаламжтай ажээ. 
зураг