Өрхийн сарын орлого энэ оны хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээний дундаж нь 1.8 сая байгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд дурджээ.
Орлогын дийлэнх олонх хувийг мөнгөн орлого эзэлнэ. Харин энэ оны хоёрдугаар улиралд мөнгөн орлогын эзлэх хувь нь өнгөрсөн оны мөн үеэс 0.6 нэгж хувиар буурч, үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүний хувь 0.6 нэгж хувиар өссөн байна.
График 1, Мөнгөн орлогын бүлэглэлт, мянган өрхөөр
Дээрх графикаас харвал 1,100,000-3,000,0000 төгрөгийн орлоготой өрх нийт өрхийн ихэнх буюу 51.6 хувийг эзэлж байна. Мөн манай улсад 19.5 мянган өрхийн сарын орлого нь 300,000 хүртэлх төгрөг байна.
График 2, Өрхийн орлогын бүтэц
Өрхийн сарын дундаж нийт зарлагыг хот, хөдөөгөөр авч үзвэл, хотын өрхүүдийн сарын дундаж нийт зарлага хөдөөгийн өрхүүдээс 251.8 мянган төгрөгөөр их байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!