Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээний төлөвлөгөөний дагуу өнөөдөр гардан тулаан болон жагсаалын үзүүлэх тоглолт болж байна. 21 аймаг, 9 дүүргийн шилдэг тасгууд сугалааны гарааны дагуу жагсаалын үзүүлэх тоглолтоо шалгуулж, үргэлжлүүлэн гардан тулааны үзүүлэх тоглолтоо шүүгч, бусад оролцогч нөхдийнхөө өмнө толилуулж байна.
Жагсаалын үзүүлэх тоглолтоор тасгууд зэвсэггүй жагсах үеийн жагсаалын ажиллагаа, хөдөлгөөн, ёсолж хүндэтгэх, жагсаалаас гарах, жагсаалд орох, захирагчид илтгэх, буцах ажиллагааг дүрмээр нь гүйцэтгэж, тасгийн жагсаалын жигдрэлт, жагсаалын удирдах дохио, жагсаалын дууг дуулдаг.
Харин гардан тулааны үзүүлэх тоглолтоор зэвсэггүй гардан тулааны хөдөлгөөнүүд, катанууд, зэвсэгтэй гардан тулааны дасгал, хөдөлгөөн, катанууд, гарын цохилт, хөлийн өшиглөлтийн техникийн үзүүлэлтүүд, түүний уялдаа зохиомж зэргийг нь шүүгч нар голчлон анхаарч байгаа ажээ.
Жагсаалын үзүүлэх тоглолтын ахлах шүүгчээр Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ, шүүгчээр Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэд хурандаа Б.Ширнэн, гардан тулааны үзүүлэх тоглолтын ахлах шүүгчээр тэмцээний Ерөнхий шүүгч, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ, шүүгчээр Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Биеийн тамир, спортын офицер, ахлах дэслэгч Х.Гантулга нар ажиллаж байна.
Гарааны сугалаа ёсоор:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!