ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөдөлгөөний оргил ачааллын үед машины хурд 8 км/цагаас доошлохоор байсан тул тэгш, сондгойгоор хязгаарлахаар болсон"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн автозамаар зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 400 мянгаас давахад хөдөлгөөний оргил ачааллын үед зорчих хурд 8.7 километр цаг болдог байна. 

Өнгөрсөн жилийн энэ үед хотын хөдөлгөөнд 418 мянган машин оролцож байсан бол энэ жил 443 мянга давах тооцоолол байгаа аж. Иймд тэг зогсолт болохоос сэргийлж, улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор нь хязгаарлах саналыг гаргасан хэмээн Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга С.Адъяасүрэн хэлэв.

Тэрбээр "Хотын хөдөлгөөнд оролцож буй автомашины тоо ба замын даацын харьцаа хүнд нөхцөл байдал руу явж байна. Жил бүр ашиглалтаас гарч буй тээврийн хэрэгслийн тоо бага, импортоор орж ирж байгаа машины тоо их байна. Одоогоор Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо 400 мянгаас даваад байгаа. Энэ тохиолдолд зам дээрх зорчилтын хурд хөдөлгөөний эрчмийн оргил үедээ цагт 8.7 километр болж, ачаалал ихсэж байна. Иймд найм хоногийн хугацаанд тэгш, сондгойгоор нь хязгаарлах санал гаргасан.

Энэ хугацааг товлосон шалтгаан нь хичээл сургуулийн бэлтгэл хангахаар орон нутгаас нийслэлийг зорих хөдөлгөөн нэмэгдсэн, мөн нийслэлд зорчих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой.

Өнгөрсөн жилийн мөн үед Элсэлтийн Ерөнхий Шалгалт авахаар таарсан тул зөвхөн амралтын өдрөөр тэгш, сондгойгоор хязгаарлаж байв. Тухайн үед оргил ачааллын үед 418,825 автомашин нийслэлийн хөдөлгөөнд оролцож байсан бол энэ жил 443 мянга давах тооцоолол гарсан. Улмаар оргил үедээ зорчих хурд 8 километр цагаас доошилж, тэг зогсолт болохоор байсан тул хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэсэн" гэв.

Оны эхний найман сарын байдлаар шинээр 58 мянган тээврийн хэрэгслийг бүртгэж, улсын дугаар олгосон байна. Сүүлийн жилүүдэд дунджаар 70-80 мянган тээврийн хэрэгсэл бүртгэж байгааг ТЦА-ны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд хэлэв. 

Мөн тэрбээр "Одоогоор улсын хэмжээнд 1.3 сая тээврийн хэрэгсэл байгаагаас 640 орчим мянга нь Улаанбаатарт бүртгэлтэй. Үүнээс ашиглалтаас гарсан 100 орчим мянга, орон нутагт зорчсон машин зэргийг хасан тооцвол нийслэлийн хөдөлгөөнд өдөр тутамд 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл оролцдог" гэлээ.

зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.113.66] 2022/8/27
Хэзээ энэ “ХОРИДОГ” шийдвэрээ болих юм бэ? Өөрөөр толгой нь ажиллахгүй торгох мөнгө босгох сонгодог арга нь өөр шийдэл байхгүй
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.52] 2022/8/26
Сум данх нараас эхлээд төрийн албаныхан өөрсдөө эхлээд тэр хүйтэн бохир хулгайчтай нийтийн тээврээрээ явдаг болчих
0 | 0 Хариулах
ХЯЗГААРЛАЛТ [202.179.25.140] 2022/8/25
ОДОО НААД МАРЗАН ЮМ АА БОЛЬ ОО... ҮҮГЭЭР ЯГ ЮҮ ШИЙДЭГДЭХИЙН. ХОТЫН ТӨВӨӨР ХЭДЭН ДАРГА НАР Л СҮНГЭНЭНЭ. ӨӨР ЯМАР Ч ШИЙДЭЛГҮЙ АЁ ХОЛБОГДОЛГҮЙ . ЭСРЭГЭЭРЭЭ. ГАДНА ТОЙРОГ ТҮГЖРИРЧ ЭНГИЙН ИРГЭД Л ХОХИРНО. ХАР ХҮЙТЭНД НИЙТИЙН ТЭЭВЭРТ СУУЖ ХАМИАД ТОМУУНД ДАРЛУУЛМААРГҮЙ БАЙНА ӨӨ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.68] 2022/8/25
Цемент овоолдогуудад нийлээд сургууль,цэцэрлэг барь гэж зөвшөөрөл өгдөг бол ийм болохгүй байсан.Түгжрэлээ нэмж барьсан сдакуудыг алсан ч болно.Тайгам алтай баганат өргөө гэх мэт.
2 | 0 Хариулах
Зочин [203.98.76.192] 2022/8/25
Монголчуудын амьдрал үнэхээр сайжирчээ. Бүгд 2 машинтай болж бгм бн.
1 | 0 Хариулах
Зочин [43.242.241.218] 2022/8/25
Zovoo zov. Niitiin teevree saijruul. Busad ni alh tur. Tvgeeltiin mashinuudiig ni ert oroi yavuul. Bvgdeeree alhatsgaaya. bi svvliin 3n jil alhaj bn. Mashin zogsoold tavisan
1 | 0 Хариулах
Зочин [124.158.64.182] 2022/8/25
2022 онд түгжрэлийг ёстой чухам л ор мөргүй арилгана гээд байсан, гэтэл дугаарын хязгаарлалаас өөр шийдэлгүй байсаар, түгжрэл нь гаарсаар он дууслаа, яана даа...
1 | 0 Хариулах
Зочин [43.242.241.218] 2022/8/25
zvgeer l alhaach dee.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.78.156] 2022/8/25
Гал унтраасан арга хэмжээ авч байхын хуучин машины импортыг бүр зогсоохгүй бол наадах чинь бүтэхгүй. Сардаа 4000 машин орж ирж бна. Угаасаа бараг бүгд 2 машинтай болсон дугаарын хязгаарлалт гэх тусам 3 дах машинруугаа орж бна.
2 | 1 Хариулах
Зочин [103.229.120.51] 2022/8/25
8 хоног хязгаарлалт хийх юм бна. цалингийн зээлээр сондгой дугаартай хямд прус нэмж авахаас. ингээд 2 прустэй боловоо хөөрхий
1 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/8/25
тэг тэг юу сайхан дур сайхан. 10 приус аваад хадгалж бай.
1 | 0 Хариулах
Зочин [43.242.241.218] 2022/8/25
teg2 mungut bol odoo tgj tenegtehees. Teneguuded mungu hereggui gj vnen vg yumaa. Yaj bayajsiimdee
0 | 0 Хариулах
Зочин [202.70.38.18] 2022/8/25
udahgui bugd 2 mashintai buyu 800k mashin bolood ireheer 3 d huvaagdah toonii shinjeer yavuulah uu? haha
3 | 0 Хариулах
Зочин [202.55.188.87] 2022/8/25
Yamar aimaar nariin tootsootoi shaaj bainaa
0 | 0 Хариулах
Иргэн [192.82.89.115] 2022/8/25
Гэрийнхээ ойр сургууль цэцэрлэгт хүүхдүүдээ өгцгөө. Өөр гарц үгүй
2 | 0 Хариулах
ЗОЧИН [192.82.73.53] 2022/8/25
ХУУЛЬ ЗҮЙН САЙД АСАН НЯМДОРЖ ДУГААРАА СОЛИОД МАШИНАА УНААД БАЙСАН БИЗ ДЭ. ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭГҮЙ. БИД ТЭГЖ БОЛНО БИЗ ДЭ. ХҮН БҮР ХУУЛИЙН ДОР ЭРХ ТЭГШ ГЭЖ ЗААДАГ ХЭРНЭЭ ТЭР НЬ ТОМЧУУДАД ҮЙЛЧИЛДЭГГҮЙ.
3 | 0 Хариулах
Зочин [176.77.143.70] 2022/8/25
Дугаараар хязгаарлах нь богино хугацаандаа л үр дүнтэй. Одоо манайд энэ аргын үр дүнтэй байдал нэлээд багассан гэж бодож байна. Бүгд 2 машинтай болсон. Түгжрэлийг шийдэх ганц арга нь НИЙТИЙН ТЭЭВЭР. Тэрнээс биш өргөн зам, гэрлэн дохионы зохицуулалт нтр нөлөөгүй.
5 | 0 Хариулах
ERDENEE [202.131.243.186] 2022/8/25
BI HUUHDEE SURGUULID UGUH BOLOMJGUI BOLLOO 7 HONOGT 2 UDUR UGCH BAIHAAS
0 | 0 Хариулах
зочин [202.21.113.110] 2022/8/25
тэнэг улс төрчид
0 | 0 Хариулах
Zochin [202.170.68.162] 2022/8/25
Yoronhiidoo iim hogin ium hiihee boliod oor ium hiih heregtei. Ene tegsh sondgoig neeh goyo moodnii ium gej bodood baigaa ium bish biz. Ene amidral huvi tavilan mayagtai. Iim hogiin iumiig bolij oor hogiin bish ium hiih heregtei. Hoyor tomor deer yavdag tomor hairtsag jisheelbel. Iim balai hogiin zavharsan iumiig yaaraltai bolih heregtei. Ene bol galzuural.
1 | 1 Хариулах
Зочин [150.129.141.140] 2022/8/25
Энэ нөхөр нэг ийм л шийдвэр гаргана доо. Манай төрийнхөн гэж толгой нь хамуурсан нөхөд. Тэгээд хотын тал нь 9.1нд хүүхдээ хүргэж өгч чадахгүй нь бна шдээ.
3 | 1 Хариулах
Зочин [112.72.6.138] 2022/8/25
Нэг мөсөн бүх жилээр нь ийм болгочооч. 2 машинтай л болцгоочылдоо.
1 | 1 Хариулах