ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/25-НД НИЙТЛЭГДСЭН
Найман өдрийн турш автомашиныг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарлаа
iKon.MN
Автомашинуудыг нийслэлийн замын хөдөлгөөнд оролцуулахдаа улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах эсэх шийдвэрийг танилцуулж байна.
Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарлаа. Энэхүү зохицуулалт өглөө 08:00-20:00 цаг хүртэл үйлчилнэ" гэв.
Ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл болон дипломат байгууллагын автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд уг зохицуулалт хамаарахгүй.
Шууд үзэх:
https://fb.watch/f6I4jB3CW7/
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
