Өрх толгойлсон ээжүүд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахыг шаардаж, УИХ-ын эмэгтэй гишүүдэд шаардлага хүргүүллээ.
Иргэн Д.Баянбат "11 жил гацсан Гэр бүлийн тухай хуулийг шинэчилж, сайжруулж өгөөч гэж хүсэж байна. Бид шаардлагаа дахин дахин хүргүүлсээр байх болно.
Манай улсад өрх толгойлсон эмэгтэйчүүд 80 мянга, эрэгтэйчүүд 20 мянга байна. Эрэгтэйчүүд үргэлж эмэгтэйчүүдийг хохироодоггүй. Эмэгтэйчүүдийн хүчирхийлэл ч бас байдаг. Гэр бүл салалтад нөлөөлдөг зөрчлийн хуулиуд бий" гэдгийг хэлэв.
Иргэн А.Бүрэнтөгс "Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш хоёр удаа нэмэлт өөрчлөлт орсон. Одоогийн хэрэгжиж буй хууль хүүхдүүд болон өрх толгойлсон ээж, аавуудын эрхийг зөрчиж байна. Хүүхдийн тэтгэлэг төлдөг 4,000 гаруй аав, ээж байдгаас 1/3 нь тэтгэлгээ төлдөг. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед тэтгэлгийн мөнгө хэрэгцээнд хүрэлцэхгүй байгаа нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна.
Иймээс төрийн гурван өндөрлөг, УИХ-ын эмэгтэй гишүүдэд дараах зургаан шаардлагыг хүргүүлж, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтайгаар УИХ-аар хэлэлцэхийг хүсэж байна.
Эдгээр шаардлагыг хүлээн авч, УИХ-ын намрын чуулганаар эхний асуудлаар хэлэлцэж өгөөч. Шаардлагыг хүлээж авахгүй бол бид дараагийн арга хэмжээг авах болно" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!