Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд барьцаа хөрөнгө, зээлийн өндөр хүү үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хүндрэл үүсгэж байна

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
1889 онд АНУ-д хамгийн анхны эмэгтэй Гүйцэтгэх захиралтай компани бий болсон байдаг. Улмаар Fortune 500 жагсаалтад багтдаг компаниудын 8% нь буюу 41 компани эмэгтэй CEO-той аж.

Тэгвэл Монгол Улсын 2021 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн 24 компани эмэгтэй захиралтай болохыг JCI Mongolia байгууллагын 30 жилийн ойн баярт зориулсан хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын Судалгааны институтийн дарга О.Түмэн-Амар "Эмэгтэй бизнес эрхлэгчид ба бизнесийн орчин" сэдвээр илтгэл танилцуулахдаа онцоллоо.

Иймд түүний тавьсан илтгэлээс онцлон хүргэж байна.

зураг
 
МҮХАҮТ

Дэлхий нийтийн хэмжээнд аж ахуйн нэгжүүдийн 17.3% нь эмэгтэй эзэмшигчтэй байсан бол 2018 онд 22 хувь хүрч өөсжээ. Орлогын түвшингээр нь авч үзвэл дундаас дээш орлоготой улсуудын эмэгтэй эзэмшигчтэй компанийн хувь хурдацтай өссөн болохыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаа харуулжээ.

Мөн ОУВС-аас 2014 онд Монгол Улсад хийсэн судалгаагаар эмэгтэй эзэмшигчтэй аж ахуйн нэгж илүү урт бизнесийн насжилттай хэмээн гарсан байна. 

Манай улсын Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан 2021 оны ААН-ийн тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улсын бизнес эрхлэгчдээс эмэгтэй захирал 38 хувийг эзэлж буйг харуулжээ. Эдийн засгийн салбараар харвал худалдааны салбарт хамгийн их буюу 44 хувь, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт есөн хувь, мэргэжлийн шинжлэх ухааны салбарт долоон хувь, хүний эрүүл мэндийн салбарт зургаан хувь нь эмэгтэй захиралтай байна.

зураг
 

МҮХАҮТ-ийн Бизнес итгэлийн индекс- 2021 судалгааны үр дүн (2022 оны 5 сар)-гээс харвал эмэгтэй бизнес эрхлэгчдийн 19% нь 2021 онд бизнесийн орчин сайн байсан гэж үзэж байгаа бол 46% нь 2022 онд бизнесийн орчин сайжирна гэсэн хүлээлттэй байна. Эдгээр үзүүлэлтүүд нь улсын дундаж үзүүлэлтээс дээгүүр дүн ба эмэгтэй бизнес эрхлэгчид илүү өөдрөг хандлагатай байдаг байна.

зураг
 

Цар тахлын дэмжлэгийн тухайд:

  • Цар тахлын үед төрийн зүгээс авч хэрэгжүүлсэн дэмжлэг туслалцааг (татварын хөнгөлөлт, мөнгөн тусламж) жижиг болон бичил (албан бус) бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хүртэж чадаагүй.
  • Цар тахлын нөлөөг бууруулах, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, уур болон халаалтын хэрэглээний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тэглэх арга хэмжээ нь бүх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд дэмжлэг болсон.

Тулгарч буй бэрхшээл:

  • Эмэгтэйчүүд бизнесээ өргөжүүлэхэд барьцаа хөрөнгө, зээлийн өндөр хүү хүндрэл үүсгэж байна гэж гарчээ. 

Бизнест тулгарч буй гол бэрхшээл

зураг
 

Харвардын Бизнесийн сургууль, Канзасын их сургуулийн Бизнесийн сургуулийн судалгаанаас харвал бизнес эрхлэгч эмэгтэйчүүд: 

  • Эмэгтэй бизнес эрхлэгчид шинэ стратегийг турших сонирхолтой байдаг, иймд 5%-р илүү инновацлаг бизнес эхлүүлэх магадлалтай
  • Эмэгтэй удирдагчид компанийн соёлд нөлөөлдөг ба эмэгтэй удирдагчид илүү ёс зүй, хүндэтгэлтэй холбогдох үнэт зүйлсэд тулгуурлан үр дүнд чиглэсэн манлайлах чиг хандлагатай байдаг
  • Эмэгтэй лидертэй компаниудын ажиллагсдын ажил хаялт бага байдаг ба хүндрэл, асуудлыг даван туулах, удирдах чадвар илүү сайн байдаг
  • McKinsey & Company-ийн 12 орны 1000 компанид хийсэн судалгаагаар удирдлагын багтаа жендерийн тэгш байдлыг хангасан компани 21%-иар илүү дундаас дээш түвшний ашигтай ажилладаг
  • ОУВС-аас 2014 онд Монгол улсад хийсэн судалгаагаар эмэгтэй эзэмшигчтэй аж ахуйн нэгж илүү урт бизнесийн насжилттай байна.