Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Монгол Улсын экспортын 84% БНХАУ-д гарч байна

Р.Оюун
2022 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалын үеэр болсон нэг чухал үйл явдал нь Гашуунсухайт-Ганцмод хооронд хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичгийг ёсчилсон явдал байв. Үүний дараа хийсэн мэдэгдэлдээ ноён Ван И "Бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоорондоо нээх боломжит бүхий л боомтуудыг нээн, төмөр зам, авто зам зэрэг экспортын хамтын ажиллагааг эрчимжүүлье" гэсэн юм. 

Монгол 2020 оны эхний долоон сарын байдлаар 59 оронд 6.5 бараа бүтээгдэхүүн экспортолсноос 84.2 хувийг нь БНХАУ-д гаргасан байна. 

Мөн 4.8 тэрбум ам.долларын импортоос 34% нь урд хөршөөс байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улстай хийдэг гадаад худалдаа ашигтай байдаг цөөн орны нэг нь БНХАУ билээ.