"Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажлыг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт эхлүүллээ. Барилга угсралтын ажил 14 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон зэрэгцээ ажиллаж эхлэх юм байна.
Уг төслийг Монгол Улсын Засгийн газар Азийн Хөгжлийн Банк хооронд байгуулсан 100 сая ам.доллар болон гурван сая ам.долларын буцалтгүй тусламж, нийт 103 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх ажээ.
Мөн Төвийн бүсийн эрчим хүчний системд жил бүр 58.5 сая кВт.цаг ногоон эрчим хүчийг нийлүүлэх ба Дулааны цахилгаан станцуудын цахилгаан ачааллыг бууруулж жил бүр шууд үр дүнгээр 46.8 мянган тонноор хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, 2030 он гэхэд жилд 842 мянган тонн хүлэмжийн хийн (СОг) ялгарлыг бууруулах боломжтой.
БНХАУ-ын Jiangsu Zhongtian Technology Co.,Ltd (ZTT) 6a Zhongtian Energy Storage Technology Co,.Ltd (ZEST) компаниудын хамтарсан консорциумтай “Түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ”-г байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. Гэрээний дүн нь 80.9 сая ам.доллар ба Монгол Улсын Засгийн газраас гаалийн болон НӨАТ-ыг чөлөөлөх байдлаар санхүүжилт үзүүлнэ.
Энэхүү ZTT болон ZEST компаниуд нь эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч бөгөөд олон жилийн туршлагатай байна.
Батарей хуримтлуурын технологи нь манай улсын хувьд шинэ бөгөөд ХБНГУ-ын “RWE Technology International GmbH” зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа аж.