ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

О.Амгаланбаатар: "Алтайн залуус" чуулга уулзалт Говь-Алтай аймгийн гэр бүлгүй залуучуудыг танилцуулах зорилготой

А.Намуун, iKon.mn
2022 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2022 оны наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн төвд "Алтайн залуус" чуулганыг зохион байгуулах гэж байна. 

Энэ талаар Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар "Аймгийнхаа 86 багаар явж, иргэдийн санал бодлыг сонслоо. Говь-Алтай аймгийн хувьд сүүлийн 30 жилд хүнээ огт бодоогүй байна. Малчны хотонд очоод эмчийн үзлэг хийхэд 20-30 насны залуучууд цусны даралт ихсэх өвчинтэй, эмнэлгийн үйлчилгээ удаан хугацаагаар аваагүй байх жишээтэй.

Залуучуудын дунд цусны даралт ихсэх өвчин их байна. Үүнээс гадна хоол боловсруулах эрхтний хорт хавдар зэрэг суурь өвчнүүд ихээр илэрч байна. Тиймээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тогтмолжуулах арга хэмжээ авч эхэллээ.

Манай аймгийн хувьд эрүүл мэндээс гадна гэр бүл төлөвлөлтийн асуудал орхигджээ. Хөдөө багт очоод уулзалт хийхэд ахимаг насны хүмүүс ирж байна. Нөгөө талдаа 20-40 насны залуучууд ирж байгаагаас эмэгтэй хүн цөөхөн. Уулзалтад 10 залуу ирлээ гэхэд 1-2 нь эмэгтэй. Үүнээс харахад хөдөө орон нутагт залуусын хүйсийн харьцаа алдагдчихсан.

Иргэд, малчдын санал хүсэлтийг сонсоход залуучууд хоорондоо танилцах, уулзах арга хэмжээг зохион байгуулж өгөх санал тавьдаг. Ийм арга хэмжээ зохион байгуулахгүй бол залуучууд түгжигдчихсэн байдалтай байна гэдэг.

Энэ дагуу бид "Алтайн залуус" чуулга уулзалтыг зохион байгуулж, Говь-Алтай аймгийн хэмжээний гэр бүлгүй залуучуудыг хооронд нь уулзуулж, танилцуулах зорилготой байгаа. Манай аймагт цус ойртолтын асуудал хүндрэлтэй. Цус ойртолтоор хамгийн өндөр түвшинд Говь-Алтай аймаг байгаа тухай мэдээллийг интернэтээс хайхад гарч ирнэ. Тийм учраас сум, сумын залуучуудыг уулзалдуулж, танилцуулах зорилгоор уг арга хэмжээг хийнэ.

Өнөөдрийн байдлаар уг чуулганд 300 орчим залуу оролцохоор бүртгүүлжээ. Чуулганд ирсэн бүх хүнийг бүх төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулаад, шаардлагатай зөвлөгөөг өгнө.

Гэр бүл төлөвлөлт, мал аж ахуйн болон хувийн бизнесээ хэрхэн авч явах талаар мэргэжлийн засагчид зөвлөгөө өгч, сургалт орно.

Түүнчлэн хүн байхын мөн чанар, үнэт зүйлс, ургийн бичиг хөтлөх, нөхөн үржихүй, цус ойртолтын талаар сургалтууд явагдана" хэмээн өчигдөр хэвлэлийн хурал зарлан мэдээлснийг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны фэйсбүүк хуудаст нийтэлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ХАХА
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [150.129.142.67] 2022/8/4
Ene nutgiinkhan nariindaa harsan hun chanar muutai l daa
1 | 0 Хариулах
Зочин [192.82.77.106] 2022/8/4
Өнөөгийн Монголчууд даанч бөөн архидалт л болгох биздээ гэхээс бодитой л зүйл ярьж
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.123] 2022/8/4
Ene neg medrel muut hereggui baahan temtseen uulzalt zohiohoo bolibol taarna, baadmiin umnu zohioson sagsnii temtseenii yed neg saikhan zaluu amia aldsan, tsagdaagiin dargataigaa niileed tag chig darsan
0 | 0 Хариулах
зочин [202.9.46.243] 2022/8/4
Шоолоод бгаа хүмүүсийг гайхах юм яагаад болохгүй бгаан зөв л ажил бна шд.
0 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/8/3
өөр аймаг сум руу танилцуулаач ээ. хотод олон хүнтэй газар ажиллаж байж л нутгийнхантайгаа гэрлээд байна. энэ нутгийн зөвлөл гэж хэрэггүй шаарлагдсан байгуулалалт байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.70.44.46] 2022/8/3
zuv shde
0 | 1 Хариулах
Боль [198.244.190.131] 2022/8/3
Архи уучаад забхайрснаа цус ойртолт гэж нэр өгсөн байдаг.цус ойртолт гэдэг нь олон дахин давтаж ойрын хамаатнууд суухад болхоос нутаг усных байтугай үеэлүүд ч зүгээр
0 | 1 Хариулах
Боль [198.244.190.131] 2022/8/3
Цус ойртолт биш архиных шүү ❗
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.160.1] 2022/8/3
Зөв шүү, сум, болж өгвөл аймаг алгасаж танилцуулах өдөрлөг байнга зохион байгуулснаар цус ойртолт гэх чимээгүй үхлээс сэргийлнэ шүү, дэмжиж байна.
1 | 1 Хариулах
Зөв. [202.131.248.198] 2022/8/3
Хөдөөд цус ойртолт ихэслээ гээд л халаглаад байгаа болохоос бодитой арга хэмжээ авдаггүй. Ядаж залуус нь танилцах, бие биенээ мэдэж, дэмжих боломж байдаггүй. Энэ дарга санаагаа буруу илэрхийлсэн байж болох ч үр дүн нь хөдөөгийн залууст хэрэгтэй. Танилцана гэдэг нь заавал гэр бүл болно, дотно харилцаанд орно гэсэн үг биш байх.
1 | 1 Хариулах
Данхрушка ❗ [64.119.18.219] 2022/8/3
шазда юмаа 😂 баруун бүсийн хамгийн ядуу аймаг, ойлгомжтой
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.21] 2022/8/3
нэг талаараа үнэн, шинжилгээ өгч байгаа орон нутгийн эмэгтэйчүүдийн 60 гаран хувь нь , эрчүүдийн нь 40 гаран хувь нь бэлгийн замын өвчтэй байгаа ийм байдлаар бол монголд эрүүл хүүхэд төрөх боломж байхгүй болох хэмжээнд очсон. уул уурхай, зам барилга, хөдөө аж ахуй дан эрчүүд. суурин газар нь дан эмэгтэйчүүд. хүйсийн тэнцвэр алдагдсан гол шалтгаан нь боловсролын байдлаас шууд шалтгаалж байгаа.
2 | 0 Хариулах
Зочин [103.143.40.147] 2022/8/3
За бараг жил болгон хийдэг хөтөлбөртэй болговол. Хөдөө үнэхээр хүйсийн тэнцвэр алдагдсан.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.6.138] 2022/8/3
Аргагүй л малархуу гэдгээрээ алдартай аймар юмаа.
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.246] 2022/8/3
Дараагийн сонгуульд горьдолтгүй шүү.угаасаа дээрээ тарж бутарсан АН-н гишүүнийг дахиж сонгохгүй намтайгаа далд ор.бүх аймаг МАНыг сонгоод нэгдмэл хөгжиж байхад Говьалтайчууд сөнөж байгаа намын шуналтай нөхрийг сонгоод юун хөгжил ядуурал руу явж байна.сонголтоо зөв хийе
1 | 1 Хариулах
Зочин [64.119.25.63] 2022/8/3
govi altai yer ni erguu tsus ni oirtson humuus uldjee, zailuul
3 | 0 Хариулах
Ev khamt [66.181.161.70] 2022/8/3
..Shal zavkharsan yum..! Araggui l khuduunii bolkhi khonotsiin Setgelgeegeer ķhiij baina daa..!
1 | 0 Хариулах
Орк [202.126.90.27] 2022/8/3
Гэрлэлтийн зуучлагч юм уу эсвэл зоотехникч юм уу?! Хаха
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.53] 2022/8/3
Uur aimgiinhant taniltsuulach
1 | 0 Хариулах
Зочин [103.80.211.219] 2022/8/3
Er ni ingej l mallahgui bol butehgui garuud l daa
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.56] 2022/8/3
ГБХЗХГазар гэж бий.Тэр нь сайн ярьж сайн ажил хийсэн бол алсдаа энэ амгаланбаатарын нэр гарах байсан.Энэ хийхгүй бол барахгүй хэцүү хүнд ажил уу.
0 | 0 Хариулах
уншигч [66.181.161.70] 2022/8/3
ГБХЗХГ-т гайгүй шиг ажиллаж байсан эмэгтэйгээ нудраад хаячихсан шаарнууд шүү дээ.
0 | 0 Хариулах
зочин [192.82.80.111] 2022/8/3
Говийн аймгууд ундны усны цэвэр эх үүсвэртэй болох хэрэгтэй . Ингэснээр ард иргэдийн эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлнэ. Эмч нараа сайн чадавхижуулах хэрэгтэй. Мөн нутгийнхаа оюутнуудыг буцааж нутагт нь авчрах хэрэгтэй. Сургалтынх нь 1 жилийн төлбөрийг төлж өгөх зэргээр нутагт нь авчрах .
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.221] 2022/8/3
Залуучуудыг авчраад шоу хийе гээгүй байна!!инээж байгаа хүмүүс нийтлэлээ унших ч чадамж байхгүй
2 | 0 Хариулах
Зочин [64.119.21.174] 2022/8/3
Аймгийн төвдөө дэлхийн стандартын шорон барисан гэж онгирч билээ тэгэхлээр нь тэгвэл дэлхийн стандартын хэрэг гардаг аймаг юмуу гэсэн чинь ярилцлагаа устгуулж билээ нохой чинь ккк
1 | 1 Хариулах
Зочин [120.142.31.236] 2022/8/3
buudal gondoomiigni sain taraagaarai bi sogoos salgalaad ochii
1 | 0 Хариулах
ы [202.21.108.190] 2022/8/3
Ингээд ганц өгүүлбэрт ониго шаалаадаа. кк
1 | 1 Хариулах
Зочин [202.131.245.243] 2022/8/3
Тэмбүү тараах нь уу?
2 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2022/8/3
Залуусыг нийлүүлгэнд оруулах юм уу?
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.47] 2022/8/3
Бүгдийг нь бэлгийн замын шинжилгээнд хамруул зардал нь улсаас байх, үндэсний аюулгүй байдал яригдана шүү
0 | 0 Хариулах
и [66.181.161.95] 2022/8/3
маш зөв
1 | 0 Хариулах
Зочин [192.82.83.92] 2022/8/3
Хөөе хөлдүү Сумьяабазараа үүнээс үлгэр жишээ аваач
1 | 1 Хариулах
Зочин [183.53.24.249] 2022/8/3
Goyo zuv ajil bn, busad aimgaas bas avchir
0 | 1 Хариулах
Зочин [150.129.143.134] 2022/8/3
buh barildaj mori uralduulj mungu urehees iluu hun ruu chiglejee
4 | 1 Хариулах
Зочин [150.129.143.134] 2022/8/3
zuv zuitei ajil
3 | 1 Хариулах
Зочин [193.176.84.229] 2022/8/3
Маш сайн жишээ.
6 | 1 Хариулах