Монгол Улсын “Гэр бүлийн тухай” хуулиар 2021 онд 4,690 хэрэг шийдвэрлэжээ. Үүнээс 2,823 (60.2%) нь гэрлэлт цуцалсан, 331 (7.1%) нь эцэг тогтоосон, 1,297 (27.7%) нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 16 (0.3%) нь эцэг, эх байх эрх хассан, 23 (0.5%) нь гэрлэлт болон гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон, 200 (4.3%) нь бусад хэрэг байна.
Эдгээр хэрэг өмнөх оноос 42 (0.9%)-оор буурахад эцэг тогтоосон хэрэг 71 (17.7%)-ээр, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэрэг 36 (2.7%)-аар буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин гэрлэлт цуцалсан маргаан 97 (3.6%)-оор, тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо 331 (47.1%)-ээр өссөн байна.
Хүүхдийн тэтгэлгийн төлбөр барагдуулалтын үзүүлэлтийг харвал, тогтмол төлөлт 15.2% байгаа бол хуримтлагдсан төлбөр 84.8%-ийг эзэлж байна.
Эх сурвалж: ҮСХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|