• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

ХУУЛЬ: Цалин хөлсийг хүндэтгэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй бол хуулийн хариуцлага хүлээнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

13 бүлэг, 166 зүйлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байгаа юм. Уг хуулийн цалин хөлс олгох заалтуудаас ХНХЯ онцлон хүргэж байна.

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/

ДОЛДУГААР БҮЛЭГ

ЦАЛИН ХӨЛС, ОЛГОВОР

104 дүгээр зүйл.Цалин хөлс олгох

104.1.Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана.

104.2.Цалин хөлс олгох өдөр нь долоо хоног бүрийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарвал өмнөх ажлын өдөрт шилжүүлнэ.

104.3.Ажил олгогч ажилтанд цалин хөлс олгох бүрд тухайн хугацаанд олговол зохих цалин хөлсний бүрэлдэхүүн, суутгалын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

104.4.Талууд тохиролцсоны үндсэн дээр ажилтны цалин хөлсийг цаг, өдөр, долоо хоногоор тооцон олгож болно.

104.5.Ажилтны хүсэлтээр цалин хөлсийг нь урьдчилан олгож болно.

104.6.Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч цалин хөлсийг ажилтанд өөрт нь олгоно.

104.7.Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

105 дугаар зүйл.Цалин хөлсийг олгох хэлбэр

105.1.Энэ хуулийн 112.1-д зааснаас бусад тохиолдолд ажилтны үндсэн цалин, ээлжийн амралтын цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговрыг мөнгөн хэлбэрээр, үндэсний мөнгөн тэмдэгтээр олгоно.

106 дугаар зүйл.Хөдөлмөрийн норм, норматив

106.1.Ажил олгогч ажиллах хүчний тоог төлөвлөх, ажиллах хүчний тоог ажил, мэргэжлээр тогтоох, хийснээр цалин хөлс олгох зорилгоор хөдөлмөрийн норм, норматив баталж мөрдүүлж болно. Ажил олгогч хөдөлмөрийн норм, норматив тогтоохдоо ажилтны төлөөлөгч, үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол ажилтны төлөөлөгчийн саналыг авна.

106.2.Хөдөлмөрийн норм, норматив тогтоохдоо дундаж түвшний хөдөлмөрийн бүтээмжтэй ажилтны дадлага, туршлагад үндэслэнэ.

106.3.Салбарын хөдөлмөрийн жишиг норм, нормативыг тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоож болно.

106.4.Салбар дундын хөдөлмөрийн жишиг норм, нормативыг хөдөлмөрийн болон тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран тогтоож болно.

107 дугаар зүйл.Үндсэн цалин тогтоох

107.1.Ажил олгогч хуульд өөрөөр заагаагүй бол үндсэн цалинг ажлын байрны шинжилгээ, үнэлгээ, эсхүл ажилтны ур чадварт үндэслэн цагаар, хийснээр, бусад хэлбэрээр тооцно.

107.2.Ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцсон бол цалин хөлсийг аж ахуйн нэгж, байгууллагын болон салбар, салбар дундын түвшинд тус тус хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр зохицуулж болно.

107.3.Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардагдах энгийн ажил үүрэг гүйцэтгэхэд олгох үндсэн цалингийн нэг цагт ногдох доод хэмжээг Үндэсний хороо Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд заасны дагуу тогтооно.

107.4.Ажил олгогч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үндсэн цалин тогтоохыг хориглоно.

107.5.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбар, салбар дундын хамтын хэлэлцээрээр энэ хуулийн 107.3-т заасан хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоосон бол түүнийг дагаж мөрдөнө.

108 дугаар зүйл.Нэмэгдэл

108.1.Ажилтны ур чадварын, ажилласан жилийн, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно.

109 дүгээр зүйл.Нэмэгдэл хөлс

109.1.Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.

109.2.Долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.

109.3.Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.

109.4.Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.

109.5.Ажилтныг илүү цагаар, долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр шөнийн цагт ажиллуулсан бол энэ хуулийн 109.1, 109.2, 109.4-т заасан нэмэгдэл хөлс дээр шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно.

109.6.Ажилтанд эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсний болон бусад нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно.

109.7.Ажлын бүтэн бус цагийн ажилтанд энэ хуулийн 109.1, 109.2, 109.3, 109.4, 109.5, 109.6 дахь хэсэг нэгэн адил хамаарна.

109.8.Ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно.

109.9.Ээлжээр ажилладаг ажилтны ээлж долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарсан бол энэ хуулийн 109.2, 109.4-т заасан нэмэгдэл хөлс олгохгүй. Харин хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр нэмэгдэл хөлс тогтоож болно.

110 дугаар зүйл.Ээлжийн амралтын цалин

110.1.Ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгоно.

110.2.Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгоно.

110.3.Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно.

111 дүгээр зүйл.Ажлын бүтэн бус цагийн ажилтны цалин хөлс

111.1.Ажлын бүтэн бус цагийн ажилтны цагаар болон хийснээр тооцох цалингийн нэгжийн үнэлгээ нь ижил ажлын байранд бүтэн цагаар ажилладаг ажилтныхаас багагүй байна.

111.2.Ажлын бүтэн бус цагийн ажилтны цалин хөлсийг гүйцэтгэсэн ажлын хэмжээ, эсхүл ажилласан цагаар нь тооцож ажилтантай тохиролцсон хугацаанд олгоно.

111.3.Нэг сараас дээш хугацаагаар ажиллах бүтэн бус цагийн ажилтны цалин хөлсийг энэ хуулийн 104.1-д заасны дагуу олгож болно.


Хуулийг бүрэн эхээр нь үзэх бол ЭНД дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.109.51] 2022/7/31
huvi huvisgaliin companuud uul shugamandaa bieluuleh uchirtai..bieldeg bolno..huulia bariad shuuhdeh heregtei..tegj baij amidarald hergjine..huula unshidaggui uursudiinhuu shuuhdej tsag zavaa garzdahaas zalhasnaas bolj ene buhen bieldeggui..tun udahgui shuuh ch gesen mundag zaluusaar tsus selbeh baikh.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.138] 2022/7/30
нэг зөв ёс журмаараа явж бгаа юм түй ч бхгүй бж бас мөрөөдлөө бичичжээ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.138] 2022/7/30
ажил хийсэн нэртэй здакууд. ёстой мөрөөдлийн хууль бна наа чинь
1 | 2 Хариулах
Зочин [202.131.225.197] 2022/7/30
SRT gej suirsen companyd eniig uzuulech
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2022/7/28
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сараар болох цагаар тооцдог болмоор байна. Цагийн ажлын доод хэмжээ гэх юмуу?
0 | 1 Хариулах
Ev khamt [66.181.161.114] 2022/7/28
..yah Zuv..! Zarim n khuviin khevshiliimkhen arai denduu baigaa shuu..!
0 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/7/28
цалингаа өгөхгүй луу унжаад хүмүүсийн цалингаар ИТХ-н зардалд цацсан жигүүрт хөлөг ххк*наас хэдэн шатаар нэхээд аваагүй л байна. 10 жил болж байгаа байх шүү. алданги хохиролоо нэмээд үнийн зөрүүгээ нэмээд тэрбум төгрөг нөхөн авах ёстой болж байна
0 | 0 Хариулах
Түмээ [202.126.94.182] 2022/7/28
хэхэ. ер нь тэгээд бизнес сайн явж байвал ямарч бизнес эрхлэгч цалингаа хугацаандаа өгөх л байхдаа. зах зээл хүнд байхад бизнесүүдээ дэмжихгүй юм бол цалингаа яаж хугацаанд нь өгөхөв дээ.
3 | 0 Хариулах
Зочин [64.119.24.249] 2022/7/28
Хэрэгжихгүй байна наад хууль чинь
0 | 0 Хариулах
Грийн групп удирдлагад [202.131.235.194] 2022/7/28
Танай компани хотын төвөөс хол үйлдвэр ажилчид бага цалингаар авч ажилуулдаг, удирдлагууд ажилтантай аягүй муухай ёс зүйгүй харилцдаг, шоронгийн хоригдол харьцаж байгаа юм шиг, Ерөнхий захирал, гүйцэтгэх захирал, албаны захирал бүгд ёс зүйгүй хүнтэй амьтнаас дор харьцдаг, хөдөлмөрийн таатай нөхцөл байхгүй, Цалин бага мөртлөө, Ёс зүйгүй харилцаатай. Мөнгө угааж босож байгаа компани, хийж байгаа үйл ажиллагаа цаана маркетинг аргаар хэрэглэгчдийг хуурдаг. Цэвэр мөнгө угаалт . Маркетинг луйвар залилан, хээл хахрууль
4 | 0 Хариулах
Грийн групп-д орж ажиллах дэмий [66.181.161.193] 2023/8/9
Би бас грийн групп т орсон үлдэгдэл цалынгаа авч чадахгүй л байгаа. Хүнд суртал бол дээд цэгтээ хөгжсөн компани. Хүний хөдөлмөрыг бол жинхэн утгаар нь шулдаг. Сөхөрч унтал нь ажиллуулах санаатай, өдрийн хооо нтр бол хүн идэх юм биш аяга иаьна ариун цэвэр бол аймар. Ажиллах орчин маг муу…
0 | 0 Хариулах
molorerdene [66.181.177.49] 2022/7/28
hezeech heregjihgui huuli
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.57] 2022/7/28
Tsalin holsoo tsag tuhaid ni avch chadaagui bol aldanga tootsoj tsaling nohoj ogoh huulitai. hodolmoriin tuhai huulia hun bur sain unshih heregtei ajiltand mash eeltei bussiness erhlegchded eelgui huuli bii.
0 | 0 Хариулах
Зочин [162.23.30.9] 2022/7/28
Цалин хөлсийг нь өгдөггүй газруудтай хэн яаж хариуцлага тооцох юм бол?
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.57] 2022/7/28
Niigmiin daatgal Mergejiliin hyanalt
0 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/7/28
чадаггүй юм аа. нэг бичиг шидээд л болоо.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.16] 2022/7/28
Манай одоогийн төр бол хамгийн лалрын менежер.
6 | 0 Хариулах
6060 [103.229.121.57] 2022/7/30
Ядаад цагдаа гээд зөв бич дээ хаха
0 | 0 Хариулах
Zochin [202.9.40.18] 2022/7/28
Сэтгэцийн эмгэгтэй цагадаа нар орцны үүдэнд зогсоно дрон нисгэнэ өлөн өлсгөлөн цагадаа нарын амьдрал тарчиг
2 | 0 Хариулах
Gg [59.153.113.25] 2022/7/28
Mongold yr ni hudulmuriin tuhai huuli murddug company bdiinmuu.
2 | 0 Хариулах
ЗОЧИН [139.5.218.153] 2022/7/28
ХУУЛЬ АА БАТАЛДАГ НЬ ТӨР. ХУУЛИА ХЭРЭЖҮҮЛДЭГГҮЙ НЬ БАС ТӨР БОЛЧООЛ БАЙНА. ТӨРӨӨС АЖИЛ АВЧ ХИЙГЭЭД ЦАГ ТУХАЙД НЬ ХӨЛСӨӨ АВААГҮЙ ОЛОН КОМПАНИ БАЙНА. ТӨРӨӨС МӨНГӨӨ АВЧ ЧАДАХГҮЙ УДАХ ТУСАМ ЦАЛИН ТАСАЛДНАА. ТӨР НЬ ӨӨРӨӨ ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛДЭГ БАЙМААР БАЙНА.
10 | 0 Хариулах