Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Сэлэнгэ-2022” хээрийн сургуулилалтын техникийн цуваа Ховд аймгийг зорьжээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс, ОХУ-ын зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2022” хээрийн сургуулилалт наймдугаар сарын 1-15-ныг хүртэл Ховд аймгийн нутаг дэвсгэрт явагдана.

Уг сургуулилалтад хэрэглэгдэх техникүүд ОХУ-аас ирсэн гэдгийг ЗХЖШ-аас мэдээлсэн юм.

Дугуйт техникүүд Улаанбаатар хотын гудамжаар явж буй зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаж байсан бол танк, цэргийн машины цуваа өнөөдөр Элсэн тасархайн замд явсан манай сэтгүүлчийн дуранд буужээ.

Энэ талаар холбогдох газраас утсаар тодруулахад "Сэлэнгэ-2022” хээрийн сургуулилалтын техникүүд Ховд аймгийг зорьж байгаа юм байна.

Орос, Монголын зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2022” сургуулилалт нь дайчин нөхөрлөлөө бататгах, итгэлцлийг бэхжүүлэх, цэргийн алба хаагчид харилцан туршлага солилцох, мэргэжлээ дээшлүүлэх зорилготой. Энэ жилийн сургуулилалтыг Ховд аймгийн нутаг дэвсгэр дэх Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Сургалтын төвийг түшиглэн зохион байгуулж байгааг ЗХЖШ-аас тайлбарласан билээ.

Фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг