Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Бэрх тосгоны далд уурхайн музейд ₮415 саяар Очирваань бурхан бүтээх тендер зарлагджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 7 сарын 22
iKon.MN

Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төвийг Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд байгуулж буй. Энэхүү музейн төсөвт өртөг 4.7 тэрбум гаруй төгрөгөөр тооцсон бол энэ онд 1 тэрбум 350 сая гаруй төгрөгийг улсын төсөвт тусгажээ. 

Тэгвэл Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захиалгаар Бэрх тосгоны далд уурхайн музейд Очирваань бурхан болон түүнийг дагалдах бурхдыг бүтээж, залах тендерийн урилга нийтлэгджээ. 

Энэхүү мэдээлэлд дурдсанаар Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд баригдах далд уурхайн музейд дээрх бурхныг бүтээж, залахад 415,300,000 төгрөг төсөвлөсөн бөгөөд санхүүжилтийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ гаргах аж. Энэхүү тендерийн материалыг 2022 оны наймдугаар сарын 19-ний 08:00 цаг хүртэл хүлээн авах юм байна.

зураг
 

Ташрамд дурдахад, нэг хүнд ногдох хөрөнгө оруулалтаар Хэнтий аймаг хамгийн эхэнд бичигдэж буй. 2021 оны төсвөөр тус аймгийн нэг иргэнд 1.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт ногдож байсан бол энэ жил 2.74 сая төгрөг болж, 70% өсжээ.