5-11 насныхныг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах хугацаа болон хаана очиж хийлгэх талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны эмч В.Байгал "Өнөөдрийн байдлаар бүртгэгдэж буй нийт коронавируст халдварын 20 гаруй хувийг хүүхдүүд эзэлж байна. Үүний дотор 5-11 насныхан 40%-ийг эзэлж байгаа.
ДЭМБ болон АНУ-ын Хүнс Эмийн Холбоо, Дархлаажуулалтын Зөвлөх Хороо, Европын Эмийн Холбооноос 5-11 насны хүүхдэд коронавирусийн эсрэг вакцин хийх зөвлөмжийг 2021 оны аравдугаар сард гаргасан. Дэлхийн 150 гаруй улс орон коронавирусийн эсрэг вакциныг хүүхдэд хийж өвчлөлөөс хамгаалж байна.
Үүнээс гадна ДЭМБ болон АНУ-ын Хүнс Эмийн Агентлаг, Европын Эмийн Агентлагаас 5-11 настай хүүхдийг коронавирусийн эсрэг вакцины эхний хоёр тунг хийлгэсэн бол бүүстер буюу нэмэлт тунг таван сарын дараа авах боломжтой гэсэн зөвлөмжийг гаргасан байна" хэмээн ярилаа.
АНУ-аас Монгол Улсын 5-11 насны хүүхдүүдийг дархлаажуулахад зориулж 300,000 тун Файзер вакциныг өгөөд байгаа билээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
|