Улаанбаатар хотын хэмжээний нийт шугам сүлжээний 70 орчим хувийнх нь насжилт хэтэрч, 1970, 1980-аад оны хот байгуулалт, төлөвлөлтөөр хийгдсэн тул шинэчлэх шаардлагатай болоод байгааг холбогдох байгууллагуудаас мэдээлсэн.
Улаанбаатар хотод буй замын ус зайлуулах 209 км шугамын 70 хувийнх нь насжилт хэтрээд байна. Мөн далан, сувгуудыг 1960, 1970 онд барьсан тул хуучирч, мууджээ. Иймд 163 км далан, сувгийн засвар, шинэчлэлийг үе шаттайгаар хийхгүй бол үерээс хамгаалах бус, илүү дор нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгаа юм.
Борооны дараах Улаанбаатарын дүр зургийг фото сурвалжилгаар хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!