Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах шатсан “East” төвийн барилгыг нурааж эхлээд байна.
Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөөд удаж байгаа тус байршилд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нар өнгөрсөн зургаадугаар сард ажилласөн бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд ийнхүү нурааж эхэлжээ.
Тус барилгын суурин дээр цэцэрлэгт хүрээлэн барих санал гарсан өмнө нь гарсан бөгөөд тохижилтын асуудалд иргэдээс санал авахыг хотын дарга Баянзүрх дүүргийн Засаг даргад үүрэг өнгөрсөн сард үүрэг болгосон. Тэгвэл эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн баатарлаг эрсийн дурсгалд зориулсан Цэцэрлэгт хүрээлэн байгуулна хэмээн Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!