ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах зөвшөөрөл олгож, хуулиас давсан зохицуулалттай Түр журмыг 21 жилийн дараа хүчингүй болголоо

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах зөвшөөрөл олгож байсан түр журмыг хүчингүй болгожээ.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Түр журам нэртэйгээр батлагдсан боловч өнөөдрийг хүртэл 21 жил тасралтгүй мөрдөгдсөн "Түр журам"-ыг хүчингүй болголоо.

Дээрх журмын зарим зохицуулалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцээгүй буюу хуулийн хүчин чадлаас давсан зохицуулалтыг өнгөрсөн хугацаанд мөрдөж ажилласан байна.

Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газрыг тодорхой зориулалтын дагуу ашиглуулахтай холбогдуулан Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ыг баталсан байна.

2017 оноос хойш удаа дараа энэхүү журмыг үндэслэн иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож байсан нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байх тул журмыг хянан үзэж, хууль тогтоомжид нийцүүлэх талаар зөвлөмжийг Авлигатай Тэмцэх Газраас тус яаманд ирүүлж байсан.

Иймд тус журмыг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад байна" хэмээн мэдээллээ.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [43.242.243.48] 2022/7/20
Одоо Богд уулан дах бүх хаусыг нурааж эздийг нь шоронд хорих хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [43.242.243.48] 2022/7/20
Гэр бүлээр нь
1 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/7/19
богд уулаа дэлбэлж сүйрүүлээп цуцалж байгаа юм уу? одоо хариуцлага тооцоод сүйдэлсэн шийдвэр гаргасан хууль журам гаргасан хмүүсээ толгойг нь тасалж шонд өлгөж хатаа.
1 | 0 Хариулах
Lavlaa [202.126.88.109] 2022/7/19
Авч өгөөд дууссаныхаа дараа гэнэт ухаарч л дээ
1 | 0 Хариулах
Зочин [103.26.193.108] 2022/7/18
Хүчингүй бологсон журмаа Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн тухай хуульд нийцүүлэн шинчлэн боловсруулна гэж яааг яах уу? Гулгай улам нарийсч үнэ ашиг тэнгэрт тулна гэж ойлгох
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.116] 2022/7/18
Ene juram garsan 2001 ond MAN songuulid yalj 92 suudal avsan bsan gheer oilgomjtoi bna
1 | 0 Хариулах
Зочин [202.21.109.47] 2022/7/18
Bugd ugaasaa zaragdaad duustsan bizdee
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.7] 2022/7/18
Эбэ нилээн хэдэн жилийн өмнө засгийн газрын ордонд баахан журам ураад хүчингүй болголоо гээд бсан тэр үед хүчингүй болгочихоогүй юм уу
1 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2022/7/18
Үгүй.
1 | 0 Хариулах