Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд зам тээврийн осол ихээр гардаг 230 ХАР ЦЭГИЙН БАЙРШИЛ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд нийт 100,586 иргэн зам тээврийн осол гэмтэлд өртжээ.

"Эхний таван сард бүртгэгдсэн 0-18 насны хүүхдийн осол гэмтэл өмнөх оны мөн үеэс 67.5 хувиар өссөн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “2022 оны эхний улиралд гэхэд гэмтэл, хордлого, гаднын шалтгаант 39,027 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь анхаарал татаж байна.

Улсын хэмжээнд 2017-2022 оны таван сарын байдлаар 0-17 насны 273,182 хүүхэд осол гэмтлийн улмаас эрүүл мэндийн байгууллагад хандсан. Энэ нь улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт осол гэмтлийн 35.2 хувийг дангаараа эзэлж байна.

Мөн энэ оны эхний таван сард 0-18 насны хүүхдийн осол гэмтлийн 28,195 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 67.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, осол гэмтэл буурахгүй байна.

Дээрх осол гэмтэл нь ихэвчлэн зам тээврийн ослын шинжтэй буюу хурд хэтрүүлсэн, хамгаалалтын бүсээ зүүлгүй хөдөлгөөнд оролцсон, согтуугаар автомашин жолоодсон, замын тэмдэг тэмдэглэгээ хангалтгүй байгаагаас болон эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас шалтгаалсан байгаа юм" хэмээн ярилаа.

"Улсын хэмжээнд зам тээврийн осол гардаг 230 хар цэг бий"

Үргэлжлүүлэн "Осол гэмтэл ихээр гардаг замын хэсэг буюу хар цэгийн судалгааг Зам тээврийн яамнаас хийхэд нийт 230 цэг бүртгэгдсэн байна. Тухайн цэгүүдэд зураг, тэмдэглэгээ тавих асуудлууд хийгдэж байна. Иргэд өөрсдийнхөө зорчих замд хар цэг байгаа эсэхийг НЭМҮТ-ийн сайтаас харах боломжтой.

Эрүүл мэндийн яамнаас ГССҮТ-тэй хамтран аялал жуулчлалын гол бүсүүдэд эмч нарын багийг гарган ажиллуулж байна.

Тухайлбал, Архангай аймгийн Тариат, Хөвсгөл аймгийн Хатгал сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хар цэгүүдэд нарийн мэргэжлийн эмч нарыг ажиллуулж байна. Мөн дээрх 230 хар цэгүүдэд тухайн нутаг дэвсгэрт хамаарах сумын эрүүл мэндийн төвүүдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангуулж байгаа.

"Аажуу явбал аяндаа хүрнэ" аянд эрүүл мэндийн байгууллага нэгдэж иргэдээ осол гэмтлээс сэргийлэх тал дээр анхааруулга сэрэмжлүүлгийг ийнхүү өгч байгаа юм" гэлээ.

Хар цэгүүдийн байршил:

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг