Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Богд Банк" ХК-ийн 2022 оны II улирлын санхүүгийн тайлан

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 7 сарын 6
Сурталчилгаа
зураг
 

Богд банк ХК нь 2022 оны 2-р улирлын Санхүүгийн тайлангаа танилцуулж байна.

Богд банкнаас харилцагчдадаа зориулан шинээр хэрэгжүүлж, нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ болон цаг үеийн ач холбогдолтой олон ажил санаачлан хэрэгжүүлснээс онцлон нийт хувьцаа эзэмшигчдэдээ болон нийт харилцагч нартаа зориулан онцлон тоймлоё.

Арга хэмжээ:

  • "Ipo Mongolia 2022 Forum" арга хэмжээнд Богд банк ХК нь өөрсдийн бүтээгдэхүүний үйлчилгээ болон банкны хувьцааны талаар сонирхсон иргэдэд мэдээлэл өгч оролцов.
  • Нийт хувьцаа эзэмшигчдэдээ зориулан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулав.
  • Монголын банкны холбооноос жил бүр зохион байгуулдаг “Банкны ажилтны өдөр”-ийн аяны хаалтын үйл ажиллагаанд Бид банкирногоон ирээдүйг бүтээлцэнэ уриан дор зохиогдсон ба “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд богд ууланд банкируудын төглийг байгуулав.
  • Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярыг угтан “Хүсэл түгээнэ” хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аяныг амжилттай зохион байгуулав.

Хамтын ажиллагаа:

  • Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй төсөв, санхүүжилтийн шинэчлэл, боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд багш нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор Багш картын үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааг эхлүүлэв.
  • Богд банк ХК, Зээлийн батлан даалтын сан болон Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвтэй хамтран жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээг дэмжих, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд цогц санхүүгийн мэдлэг олгох зорилготой 3 талт хамтын ажлыг эхлүүлэв.

Шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ:

Санхүүгийн голлох үзүүлэлтүүд:

  • Өөрийн хөрөнгө: Богд банк ХК нь 2014 оны 11 сард үүсгэн байгуулагдаж, тухайн санхүүгийн жилээ 16.07 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр өндөрлөсөн байсан. Харин 2022 оны 2-р улирлын байдлаар өөрийн хөрөнгөө 107.04 тэрбум төгрөгт хүргэж, 566%-иар өсгөж чадсан ба сүүлийн 5 жилийн  дундаж өсөлт нь 32%-тай байна.
  • Нийт хөрөнгө: Нийт хөрөнгийн дүн 2014 онд 16.66 тэрбум төгрөг байсан бол 2022 оны 2-р улирлын байдлаар 393.83 тэрбум төгрөгт хүрч 2,264%-иар нэмэгдсэн ба жилд дунджаар 52%-ийн өсөлт үзүүлжээ.
  • Капитал үржүүлэгч: Өөрийн хөрөнгийг нийт хөрөнгөнд харьцуулсан үзүүлэлт 2014 онд 1.04 байсан бол 2022 оны 2-р улирлын байдлаар 3.68 болж, 255% өссөн нь бусдаас татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн өсөлтийг харуулах бөгөөд өсөлтийн хувь их байгаа нь банкны үйл ажиллагаа өргөжин тэлж буйн илэрхийлэл болно.
  • Цэвэр хүүний маржин: 2022 оны эхний хагас жилд тайлант үеийн цэвэр ашиг 8.03 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны үеэс 16%-иар өссөн үзүүлэлт болох ба цэвэр хүүний маржин 2021 онд 5.87% байсан бол тайлант хугацаанд 6.17% болж 0.30 функтаар өссөн. Цэвэр хүүний маржин өссөн нь хөрөнгийн үр ашигт байдал сайжирч, ашигт ажиллагаа нэмэгдсэн болохыг илэрхийлж байна.
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.