• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Шатсан “East” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал гаргав

ikon.mn
2022 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр, XIII хороололд буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах шатсан “East” төвийн сууринд өмнө нь Манжийн төрийн үеийн “Бат цагаан” нэртэй шорон байжээ. Тус шоронд гамингууд Монголын эх оронч баатар Манлай баатар Ж.Дамдинсүрэнг хорьж байв.

Тэрбээр “Би гамингуудын нүдэн дээр хэвтээгээрээ үхэхгүй” хэмээгээд босоогоороо нас нөгчсөн түүхтэй. Мөн анхны долоогийн нэг Д.Бодоо, С.Данзан зэрэг язгууртнуудыг энд хорьж, эрүүдэн шүүсний эцэст Шархаданд аваачин бууджээ.

Түүнчлэн 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ренчин, С.Буяннэмэх, Д.Намдаг нарыг тус шоронд хорьж байсан гэдэг. Харин 1992 оноос тус барилгыг худалдааны зориулалтаар ашиглаж байжээ. Гэвч 2011 оны нэгдүгээр сард гал гарснаас хойш үйл ажиллагаа явуулаагүй, түймрийн дараах тэр хэвээрээ өнөөдрийг хүрсэн. Тэгвэл тус газарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нар ажиллалаа.

Эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагыг хэлэлцээрийн ширээнд урилаа

зураг
 

Эх орончдын тусгаар тогтнолынхоо төлөө халуун амьсгалаа хураасан энэ газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж, Цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг энэ үеэр Хотын дарга гаргав. Мөн эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагыг хэлэлцээрийн ширээнд урьсан юм.

Хотын даргын дээрх санаачилгыг төрийн шагналт түүхч, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар болон “Чингис хаан” музейн захирал, академич, доктор, профессор С.Чулуун нар дэмжиж буйгаа илэрхийллээ.

Газрын төлбөр тооцоонд маргаан байхгүй

зураг
 

Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц уг барилгад хамгийн сүүлд гэр ахуйн цахилгаан бараа, өргөн хэрэглээний бараа, баар, ресторан, караоке зэрэг үйлчилгээний байгууллага үйл ажиллагаа явуулж байсан юм. Энэхүү газрын эзэмшил нэгээс нөгөөд долоон удаа шилжиж, одоогоор “Пром-Импорт” ХХК-ийн эзэмшилд байгаа тухай Баянзүрх дүүргийн Засаг дарга хэлж байлаа.

Тэрбээр мөн тухайн газрын төлбөр тооцоонд маргаан байхгүй. Гэхдээ тус газар гэмт хэрэг, зөрчил гардаг, иргэдийн зүгээс хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц уг барилгатай холбоотой гомдол, санал их ирдэг гэв.

зураг
 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газрын тохижилтын асуудалд иргэдээс санал авахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад үүрэг болгов.

зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
81
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
48 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Өлзий [192.82.70.229] 2022/7/1
Монгол улс цаазын ялаа сэрнээх ёстой төрийн 3 өндөрлөг Манан хужаа бүлгийн Элбэгдоржийн устгасан цаазын ялыг буцааж сэргээж Батгүн шоронгийн суурин дээр Манан бүлгийн бүх хужаа бүлгийг цаазалж 30жилийн ард түмнийхээ тарчисан сэтгэлийг тайвшруулцгаая
0 | 0 Хариулах
Зочин [84.239.49.185] 2022/6/30
Урд нь баар байж байгаад шатсан. Дарга нарын хүүхдүүд хар тамхины үүр болгоод дийлдэхгүй болохоор нь цагдаа/тагнуулынхан шатаасан гэж ярьдаг байсан.
0 | 0 Хариулах
Оюунчимэг [202.126.89.69] 2022/6/29
Нийтийн эзэмшил болгон ард иргэдийн амрах цэцэрлэг байгуулах санал ЯГ тохирч байна гэж манай гэр бүлийн насанд хүрсэн 4 хүн үзэж байна.
0 | 1 Хариулах
Зочин [202.126.88.186] 2022/6/28
Зөв зөв нураагаад хүмүүсийн амрах хөгжилдөх хүрээлэн байгуул
1 | 0 Хариулах
Зочин [192.82.68.217] 2022/6/28
Huviin umch l bmar ym deerengui niigem be
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.50] 2022/6/28
Nogoon talbai huuhed nastai ahmad suuh amrah tsetserlegt hureelen bmaar bn
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.233] 2022/6/28
Зөв
1 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/6/28
11 12 жил боллоо_ устгаад шууд зүлэг ногоо тарь.
0 | 0 Хариулах
Зочин [124.158.104.64] 2022/6/28
mundag, sain baina
1 | 0 Хариулах
123 [64.119.18.29] 2022/6/28
Манжийн үед олон хүний зовлон үзсэн шорон байсан газар гээ биз дээ. Муу энергитэй
0 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2022/6/28
hunii huviin omchiig buur deeremdeed surchla shu udahgui zaisan shig baahan hun orchood hucheer nuraah bhad
0 | 2 Хариулах
Зочин [202.179.26.253] 2022/6/28
НОГООН ТАЛБАЙ л хэрэгтэй байна, ямар сайндаа хүмүүс талбай дээр хиймэл зүлгэн дээр сууж байх шив. Хөшөө, Машины зогсоол болгочихгүй байх ЁСТОЙ
3 | 0 Хариулах
Зочин [124.158.67.223] 2022/6/28
[хориотой үг] тэр хангай зочид буудал бас байна. ард кино театраа аваач. циркээ аваач цэнгэлдэхээ аваач паркаа аваач
1 | 2 Хариулах
jojo [202.126.89.109] 2022/6/28
ёстой балиар газар зүлэг бсн нь дээр олон жил хог боллоо
1 | 0 Хариулах
Зочин [103.26.193.22] 2022/6/28
Hangai zochid buudal geed yostoi muuhai 1 yum bn....
5 | 0 Хариулах
Зочин [103.26.193.22] 2022/6/28
Dursgalyn tsetserlegt hureelen baiguulmaar yum bn daa...eh orochidiin maani tamlaj bsan gazar bn
3 | 0 Хариулах
Зочин [66.181.178.35] 2022/6/28
lhagvatseren geed shorngin yaltan shatajilaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.35] 2022/6/28
shal demi shatgal hmaag mongo baraad.dahin dahin zasah baahan mongo iluu zardal.
0 | 0 Хариулах
Зочин [110.70.14.78] 2022/6/28
Hangai zochid buudliig bas shiideerei
1 | 0 Хариулах
Зочин [202.1.241.23] 2022/6/28
Чөтгөртэй газар. Барилга барьвал шатаад л байдаг газар. Аль соц үед ч тийм байсан. Оросууд 13-р хорооллыг барихдаа энэ газрыг арга буюу сул үлдээж байсан. Уул нь үйлчилгээний төвийн зураглалтай байсан шүү дээ. Цэцэрлэг дурсгал хөшөө барьж амь үрэгдэгсдийн сүнсийг амирлуулж байж л нэг юм галын аюул эцэслэгдэнэ
7 | 5 Хариулах
Гоё нэртэй юмаа [153.184.143.2] 2022/6/28
Кино бага үз миний хүү
8 | 4 Хариулах
Болд [103.161.242.181] 2022/6/28
Хүний өмч юм бол хүнтэй нь тохиролцох л хэрэгтэй байх. Хүний өмчинд халдаж хэрхэвч болохгүй.
1 | 2 Хариулах
[103.80.210.183] 2022/6/28
10 жил хаясан юм чинь эзэн нь үхээ байлгүй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.146] 2022/6/28
Гэхдээ тэгэнгээ хүний өмч хөрөнгөнд халдаад байвдаа.
1 | 1 Хариулах
Зочин [103.26.193.245] 2022/6/28
Gol ni naad ergen toirond ni bgaa oron suutsnii humuus untaj amrah bolomjgui l bolno do. Er ni oron suutsnii hoorolol dotor oligtoi yum hiiheer shunu sogtuu humuus irj oriloldood untuuldaggui yum da. Sportiin talbai hiiher shunjinguu bumbug nudej oriloldood bas untuulahgui. Er ni sain bodoltsoj tsag nartai yum l hiivel deer de! Todorhoi tsagiin huvaariin daguu ajilladag, hashaa horootoi, haruultai guiltiin toirog zamtai, sportiin talbai baival iluu deer bh da. Ugluu 6-aas oroi 11 tsag hurtel neelttei bdg ch yum uu.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.235] 2022/6/27
1. Бодоо Данзан хоёр язгууртнууд биш, 2. Батцагаан биш Батгүн байлгүй дээ
5 | 0 Хариулах
z [66.181.190.210] 2022/6/27
ezen ni baigaa eruul uhaantail hun blguidee termuniin umch tei hun chini hehhe
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.128] 2022/6/27
zuv shuu demjij bn
1 | 0 Хариулах
Bataa [192.82.73.105] 2022/6/27
Юун 2011 он бэ 2001 он хавьцаа шатаа биздээ. Их удаж байгаа биздээ!
1 | 2 Хариулах
Зочин [66.181.177.146] 2022/6/28
Үгүй.
1 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/6/28
2010 оны 12 сарын 2 8 29 -нд шатаа биз дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.33] 2022/6/27
энэ хотод барилга байшин л мундаагүй шү цэцэрлэгт хүрээлэн зүлэг ногоо хргтэй бншүү
6 | 0 Хариулах
Icninhorloo [66.181.160.118] 2022/6/27
Zvitei canaa bainaa demjij bna Masn goy xvreelen bolgoocoi Amjilt hvciy
1 | 0 Хариулах
WAVY [202.9.40.190] 2022/6/27
Олон тэрбумаар үнэлэгдэх газар даа!
1 | 4 Хариулах
Зочин [59.153.115.100] 2022/6/27
Хэн эзэн нь болсон юм яаж улсын өмчийг авсан юм.Тохижуулж хэрэглэхгүй бол хурааж аваа
2 | 1 Хариулах
Зочин [202.9.40.54] 2022/6/27
Энэ чинь 2000 оны үед баригдсан барилга шүү. Юун Батцагаан шорон? Очирбатын малгай гэдэг нэртэй байсан юм.
5 | 0 Хариулах
Зочин [103.80.211.131] 2022/6/28
Суурин дээр нь байсан гэж байна, энэ барилга 100 жилийн өмнө байгаагүй нь тодорхой.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.139] 2022/6/27
Ёстой зөв
0 | 0 Хариулах
жууб [202.9.46.128] 2022/6/27
Scorpion байхад дискоддог байлаа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.64] 2022/6/27
ezentei yum bga bizdee ezen ooroo medeh estoi tur durtaigaa hiideg yum bish
4 | 4 Хариулах
Зочин [66.181.161.33] 2022/6/27
күй тгмээр дээ чанаргүй байр барьж , хариуцлаггүйн гайгаар хүний амь авч барилга барьснаас хүмүүс амарч турлах цэцэрлэгт хүрээлэн барьж зүлэгжүүлмээр бн шү дэ сонгууль дөхлөө шүү гагүйхэн шг юм хиигээрэй дээ хотын мээрээ
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.55] 2022/6/27
БАТГҮН БАЙЛАА! СҮҮЛД АРЬС ӨНГӨНИЙ ЭМНЭЛЭГ БАЙЛАА! 1990 ОНД НУРААСАН ШИГ САНАГДАХ ЮМ! 2007 ОНД ШАТСАН ШИГ САНАЖЭЭН!
3 | 0 Хариулах
иргэн [49.0.179.109] 2022/6/27
2011 онд шатсан. Өмнө нь Scorpion,2007-2011 хооронд Amnesia гэдэг шөнийн клуб байлаа.
0 | 0 Хариулах
жууб [202.9.46.128] 2022/6/27
Scorpion байхад дискоддог байлаа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.76] 2022/6/27
2000 оны эхээр Carlsberg disco bar байлаа. Тэр үед Киви Ука bar - ны тавилга [хориотой үг] блаа. Одоо ОД болжээ ккк
1 | 0
Зочин [103.26.193.138] 2022/6/27
Huuh orood irjee [хориотой үг] chini
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.188] 2022/6/27
сайхан шорон баривал зүгээр
3 | 5 Хариулах
Зочин [66.181.161.33] 2022/6/27
🐖🐖🐖🤮🤮🤮
3 | 0 Хариулах