ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Болд: Гадаад, дотоодын наадамчдадаа зориулж "NAADAM NIGHT show" үдшийн цэнгүүнийг зохион байгуулна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Наадмын үеэр "Монголын нэг өдөр", "NAADAM NIGHT show" үйл ажиллагааг зохион байгуулах талаар Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ)-наас мэдээллээ. Тодруулбал,

  • Үндэсний соёл амралтын хүрээлэнд "NAADAM NIGHT show" үдшийн цэнгүүнийг долдугаар сарын 11-нд 17:00-00:00 цагт
  • Хүй долоон худаг дэнжид "Монголын нэг өдөр" арга хэмжээг долдугаар сарын 10-12-нд 09:00-21:00 цагт зохион байгуулахаар төлөвлөжээ. 

"NAADAM NIGHT show" цэнгүүний Ерөнхий найруулагч Н.Болд "Юань гүрний үеэс Монгол төрийн их найрал уламжлагдан ирсэн. Энэ бол 512 хөгжимчнөөс бүрдсэн төрийн хэмжээний хамгийн том найрал юм. Дээрх арга хэмжээний үеэр ардын дуучид, хөөмийчид, үндэсний хөгжимчид нийлж, Монгол төрийн их найрал тоглолтыг хийнэ. 

Монгол төрийн есөн хөлт цагаан туг залах ёслолыг жуулчид хамгийн их хүсэн хүлээдэг. Адууны дэл сүүлээр хийсэн ийм тугтай улс орон манайхаас өөр байхгүй.  Есөн хөлт цагаан туг залах ёслол нь 800 гаруй жилийн түүхтэй. Наадмын үеэр тус ёслолыг видео хэлбэрээр багцалж үзүүлнэ. Мөн үндэсний бүжгийн дээд болсон цам харайна" гэдгийг хэллээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн үргэлжлүүлэн "Энэхүү үдшийн цэнгүүн 17:00 цагт эхэлж, шөнийн 00:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын наадамчид маань уламжлалт ахуй соёл, идээ унд, анагаах ухаантай танилцаж, үзэж сонирхох боломжтой. 

Наран дор асар олон өнгөнд нааддагаар Монгол наадам бол дэлхий дээрх цорын ганц соёлын биет бус өв. Үүнийг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд онцгойлон тэмдэглэсэн байдаг. Гэхдээ гадаад, дотоодын наадамчдадаа зориулж, "NAADAM NIGHT" цэнгүүнийг оройн цагаар зохион байгуулахаар боллоо. Мөн үндэсний уламжлалт наадмаа монголчууд хэрхэн тэмдэглэдэг вэ гэдгийг лайваар дамжуулан дэлхийд харуулна" гэлээ. 

"Монголын нэг өдөр" үйл ажиллагааны талаар “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан "Аялал жуулчлал, ахуй соёлыг харуулах энэхүү наадам маань гурван өдөр үргэлжлэх болно. Наадамд 21 аймгийн төлөөллүүд ирж, өөрсдийн зан заншил, аймаг сумынхаа онцлогийг танилцуулна. Монгол эх орноороо бахархах сэтгэгдлийг төрүүлсэн ахуй соёлын наадмыг үзүүлэхэд бэлэн болоод байна" гэв. 

"NAADAM NIGHT show", "Монголын нэг өдөр" үйл ажиллагааны тасалбар 80,000 төгрөгийн үнэтэй. Энэ нь модны тарьц суулгац бүхий эко тасалбар байна гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. 
зураг
 
зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.24.232] 2022/6/30
Юун night show 80к-аар орох хоол цай худалдаа бөөгнөрсөн бизнес үйл ажиллагаа, Болд гэж сэргэлэн залуу байна шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.35] 2022/6/28
shoorngin yaltan bimba burenhuu garaad irle
1 | 0 Хариулах
Зочин [150.129.141.246] 2022/6/27
Юань ч монголын их гүрэн биш шөө ямар сайндаа л гятадын зоосийг юань гэхэв
1 | 0 Хариулах
Зочин [103.26.193.138] 2022/6/27
Iluu olon huuhen bavah heregtei bna 3 orontoi too bagadaad baina
3 | 0 Хариулах
Зочин [192.82.70.155] 2022/6/27
энэ хэдэн хуучин мотоцикл шиг пар пар гэсэн хөгшчүүдээс юм гарахгүй ээ
0 | 0 Хариулах
Зочин [202.70.38.18] 2022/6/27
saihan naadaya.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.226] 2022/6/27
нохойн баас хахахах
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.12] 2022/6/27
Орк монголчууд тэр үнийн өсөлт хөдөлмөрийн мөлжлөг ажилгүйдэл ядууралынхаа эсрэг талбай дээр олон мянгаараа цуглахгүй хэрнээ талбай дээр шоу үдэшлэг цэнгүүн болохоор талбай дээр олон мянгаараа цугларчихдаг хачин сонин оркууд шүү дээ.
1 | 0 Хариулах
zochin [202.72.245.209] 2022/6/27
arai chiij ajil olchichood tegeed ar araasaa ucheed baichiin !? , chairan chumuusiin ami nas, ene allagaa zogsoo !!! , ene tor zasag gej bnuu ! amid uu !!! ,
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.12] 2022/6/27
Орк монголчууд та нар энэ шоу цэнгүүн үдэшлэгт өөрсдөө их дуртай биз дээ. Орк монголчууд талбай дээр шоу үдэшлэг цэнгүүн болохоор талбайг дүүртэл цугладаг хэрнээ эх орон хүүхдийнхээ төлөө талбайг дүүртэл жагсдаггүй сонин хачин оркууд шүү дээ.
2 | 1 Хариулах
Зочин [120.142.31.236] 2022/6/27
chi jagsaach
0 | 2 Хариулах
хаха [202.21.108.137] 2022/6/27
үглээ авгайн гараар хүмүүжсэн залуу detected
2 | 2 Хариулах
Зочин [192.82.80.143] 2022/6/27
Aduunii del svvl tsamiin bvjig gajig setgehvitei hvmvvs shu ene jiliin naadmiin neelt show ch ter hoshnogo tsaashaa yum bloh ni tdorhoi blj bnda
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.225] 2022/6/27
ямар нэг сэдэж олж мөнгө олох юм даа үйлдвэрлэнэ экспортлоно гэж дарга дуугархаа байжээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.177.14] 2022/6/27
Нөгөө Ковидын хууль нь цуцлагдаагүй байхад мөрөөдөл болох бий
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.241] 2022/6/27
Үнийн өсөлтөөс болж бослого гаргуулчихгүйн тулд эрх баригчид 7 хоног бүр шоу зохион байгуулах болжээ.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.65.153] 2022/6/27
Heden tugrug haanaas gargah ve
1 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/6/27
болио шоу банзал чинь хэтэрчихээд байна
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.12] 2022/6/27
Ажиллаж хөдөлмөрлөж бүтээн байгуулахаас илүү найрлаж наадамлаж шоудаж архидаж завхайрч зүгээр сууж байгаад халамж хүртэж амьдрах дуртай оркууд.
6 | 0 Хариулах