Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Бурхан багшийн ариун чандрыг энд байх хугацаанд Монгол орон даяар бороо хур орж, нутаг минь нов ногоон боллоо"

А.Намуун, iKon.mn
2022 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас/БНЭУ/ Бурхан багшийн ариун чандрыг энэ сарын 14-нд онгоцоор авчран Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залж, сүсэгтэн олон мөргөл хийлээ.

Бурхан багшийн их ринсрэл эрдэнийг өнөөдөр Энэтхэг улс руу ёслол төгөлдөр буцаан залж байна. 

Энэ үеэр Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Хамба номун хан, гавж Д.Чойжамц "Сайхан үйл явдал боллоо. Бурхан багшийн ариун чандрыг энд байх хугацаанд Монгол орон даяар бороо хур орж, нутаг минь нов ногоон боллоо. Батцагаан дуганыг зорьсон сүсэгтэн олны цуваа өдөр болгон тасарсангүй.

Бурхан багшийн их ринсрэл бол бурхан багш өөрөө заларч ирсэнтэй ижилхэн. Монгол оронд бурхан багшийн биений хэсэг ирэхдээ үүлэн цагаан зам болж харагдан бидэнд ирлээ. Өнөөдөр жагар орондоо буцаж байна. Үдэж буй өдөр тэнгэрийн нар хүрээлсэн сайхан өдөр байна. Бидэнд дахин, дахин морилон ирж байгаарай" гэв.

Ринсрэлийг БНЭУ-ын тусгай үүргийн онгоцоор авчирсан юм.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг