ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхбаатар: Цементийн үйлдвэрлэгч нартай уулзаж үнийг барих талаар ярьсан ч тээвэрлэлтийн асуудал саад болж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "2021 оны зургаадугаар сараас эхлээд өссөн үнийн өсөлт барилгын салбарт олон сорилтыг авчирсан. Улсын төсвийн бус эх үүсвэртэй болон төсөл арга хэмжээний давхцал зэргээс шалтгаалан 31 төсөл арга хэмжээ хасагдаж, 2022 оны тавдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 1,222 төсөл арга хэмжээний жагсаалтыг эцэслэсэн. Зургаадугаар сарын 15-нд 271 төсөл арга хэмжээг хасуулахаар холбогдох сайд нар мэдээллээ өгөөд байна. Миний хувьд нэгтгэх үүрэгтэй. 851 төсөл арга хэмжээг нэгтгээд компани тус бүрээр дүнг нь гаргасан.

524 төсөл арга хэмжээн дээр магадлал хийсэн. 327 төсөл арга хэмжээ магадлалыг ирүүлээгүй. Барилгын компаниуд зургаан сарын хугацаанд зураг төсөл дээрээ магадлал хийлгэхийг мэдэж байгаа.

Гадаа зогсож байгаа барилгачдын зовлонг ойлгож байна. 524 төсөл арга хэмжээнд магадлал хийхэд 270 орчим тэрбум төгрөгийн үнийн зөрүү гарч ирж байна. Уг асуудлыг УИХ-д өргөн барина. Үнийн зөрүүг улсын төсөвт суулгах асуудлыг ярьж эхэлнэ.

Зарим барилгын компаниудаас тээвэр, цалингийн асуудлыг бодохгүй байна гэж хандаж байгаа. Бидэнд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх л тоо хэмжээ бий.

Нэг тэрбум 999 сая төгрөгийн дүнтэй Соёмбо цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл арга хэмжээг хариуцаж байгаа компани бий. Тухайн компанийн үнэ 460 сая төгрөгөөр өссөн байна. Баянхонгор аймагт хүүхдийн сургууль барьж компанийн өртөг нэг тэрбум төгрөгөөр өссөн. 

Зарим нэг компаниуд барилгын ажил гүйцэтгэх үнийн дүнгээ өсгөж орж ирж асуудал үүсгэж байсан. Тухайн төслүүдийн ихэнх нь 2021 оноос өмнө авсан. 781 барилгын материалын үнийн өсөлтөөр магадлалыг хийсэн.

Барилгачдын цалинг зайлшгүй нэмэх ёстой. Гэхдээ яг энэ цаг үед бүх асуудлыг нэг дор шийдэх боломжгүй. Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой асуудлыг тооцлоо. Барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл олгох боломжгүй. Эдийн засгаа том өнцгөөр нь харах хэрэгтэй.

Цементийн үнийг сүүлийн хоёр жил өсгөөгүй. Дотоодын үйлдвэрлэлийг тавхан хувиар өсгөж ажиллаж байсан. Цементийн үнэд тоног төхөөрөмжийн элэгдэл нөлөөлж байгаа. Томоохон үйлдвэрүүд тулгамдаж буй асуудлаа ярьж байна. Тухайлбал, МАК буталбарын үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж чадахгүй, Эрээн дээр гацаад байсан. 

Хөтөлийн цементийн үйлдвэрийнхэнтэй ярьсан. Уг үйлдвэрт засвар хийж байгаа энэ сарын 20 гэхэд ашиглалтад оруулна гэдгийг хэлээд байна. Цементийн үйлдвэрлэгч нартай уулзаж үнийг барих асуудлыг ярьсан ч тээвэрлэлтийн асуудал саад болж байна" гэв.

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.24.224] 2022/6/23
Энэ сайд нар яаж яриад байнаа. Загнах гээд байгаам уу яах гээд бгаам. Хүрэлсүх яриад байна уу гээд харахаар өөр хүн байхым тэгснээ үгээ давтаад л дуу нь чангараад л яг Хүрэлсүх яриад ч байх шиг
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.82] 2022/6/22
Хятад дэлхийн цементийн 60хувийг үйлдвэрлэж хэргэлдэг улс хятадаас л авч хэрэгцээгээ хямдаар нөхөх хэрэгтэй
0 | 0 Хариулах
Данхрушка ❗ [202.126.88.220] 2022/6/22
Iim said bas bdimu? barag anh udaa harj bn [хориотой үг]
1 | 0 Хариулах
Zochin [66.181.160.113] 2022/6/22
Ene tsag uyd tur huviin heshild shurgalsan ardchilagch nar hergees muu muuhai haragduulah gej horlon suitgeh ajillagaa yvuulj baihiig uguisgehgui shuu jishee ni umnugovid ert ilruuleg odoo hurtel surag ajig baihgui haana hen hiigeed baigaa ni buu med segdorj gej neg darga ni baij baigaal neg heden ger avchirj nutgiin hishig nertei taraana nuguuhiig ni ardchilald bainga sanal ugdug neg ailiin 4 huuhed avtsan neg hashaand shambaaraldaal bj bna yagaad uur ydsan zudsen hund ugch boloogui gej hot hoorond aimgiin tuviin zam ni gej naigui nuhuus ovon dovon uursduu bolhoor kontoroo toiruulaad aimaar goy zam tavchdag ovoo muu garuud yumaa ene aimgiin darga nar
0 | 0 Хариулах
зочин [192.82.89.157] 2022/6/22
Энэ хүн чинь төрийн сайд уу эсвэл захын дамжуулагч уу ?? Юу яриад байгааг нь огт ойлгосонгүй иймэрхүү үгийг барилгын туслах ажилчин ч хэлж чадна шүү дээ.
1 | 0 Хариулах
Зочин [103.242.47.42] 2022/6/22
Энэ махан толгойтын үед монголын барилгын салбар сүйрлээ шүү
1 | 0 Хариулах
Шошго юмаа [122.201.21.97] 2022/6/22
Данх түүний шүгэлүүд үнэхээр улс удирдаж чадахгү
1 | 0 Хариулах
Зочин [64.119.31.178] 2022/6/22
халтартайгаа яриач, манай төрийн байгууллын хоорондоо мэдээлэл солилцоо хамтын ажиллагаа байхгүй. хариуцлага болхоор бизнес хийж байгаа нөхөд буруутай юм шиг болдог.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.43] 2022/6/22
арчаагүй шээснүүд
2 | 0 Хариулах