Хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд өчигдөр цацагдаад буй.
Уг асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Мөн урьдчилсан байдлаар тухайн хэрэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт сар гаруйн өмнө болсон асуудал гэсэн мэдээлэл байна. Одоогоор холбогдсон, хохирсон хүүхдүүдийг олж тогтоох, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Ташрамд дурдахад, үе тэнгийнхний дээрэлхэлд өртсөн хүүхдэд
- Хичээл, сурлагадаа муудах, хичээл номдоо сонирхолгүй, идэвхгүй болох,
- Шөнө тайван унтаж чадахгүй байх, хар дарж зүүдлэх,
- Гэрээсээ дайжих, өөрийгөө гэмтээх эрсдэлтэй,
- Өөртөө итгэлгүй болох, сул дорой байх,
- Бэртэл гэмтлээ тайлбарлаж чадахгүй байх эсвэл тайлбарлахаас зайлсхийх,
- Хувцас, ном, үзэг, харандаа, зүүлт, тоглоом, эд зүйлсээ алдсан байх эсвэл эвдэрсэн байх,
- Толгой гэдэс нь байнга өвдөх эсвэл өвдөж байна гэж ээж, аавдаа хэлэх,
- Идэж уух, хооллоход өөрчлөлт гарах, хоолыг их эсвэл огт идэхгүй болох зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг талаар Нийгмийн ажилтан, арт терапист В.Бэрцэцэг нийтлэлдээ дурдсан байдаг.
Хүүхдээ үе тэнгийнхэндээ дээрэлхүүлж байгаа эсэхийг хэрхэн таньж мэдэх, цаашид яаж харилцах талаар ЭНДЭЭС унших боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

