Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ"

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зам тээврийн гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилготой "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" нэгдсэн аяны нээлт өнөөдөр боллоо. Энэхүү аяныг Цагдаагийн Ерөнхий Газар, Тээврийн Цагдаагийн Алба болон бусад холбогдох яам хамтран гурван сарын хугацаанд зохион байгуулах юм.

Дэлхий дахинд өнөөдөр авто осол, түүнээс үүдсэн гэмтлийн улмаас жилд 6 сая орчим хүн амь насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) мэдээлсэн байна.

Манай улсад 2021 оны 12 сарын 31 байдлаар зам тээврийн осолд өртсөний улмаас 15,957 иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан бол 468 иргэн амь насаа алдсан нь. 2022 гарсаар зам тээврийн осол 7,408 бүртгэгдэж үүнээс 175 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өсжээ.

100 мянган хүн ам дахь зам тээврийн шалтгаант нас баралтын тоогоор ДЭМБ гаргасан тооцооллоор Их Британи, БНСУ, Итали зэрэг улсуудад 3-8 байгаа бол манай улсад 20-22 байгаа нь хөгжингүй орнуудаас гурав дахин их байгаа үзүүлэлт юм. Энэхүү осол ба нас баралтын дийлэнх нь зуны улиралд орон нутгийн замд хурд хэтрүүлснээс үүсэж байна.

Сүүлийн 10 жилээр зам тээврийн ослын нөхцөл байдлыг авч үзвэл:

зураг
 

 Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослын гол шалтгаан нь

  • Хурд хэтрүүлэх
  • Гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх
  • Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах
  • Жолоочийн нойр дутуу ядарсан үед жолоо барих
  • Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх
  • Жолооч биш хүнд жолоо шилжүүлэх нь зам тээврийн ослын гол шалтгаан нөхцөл болж байна.
Фото:

Гэрэл зургийг MPA агентлаг

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг