• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛТ: Хүүхэд ажиллуулахыг хориглосон ажлын байрууд

А.Намуун, iKon.mn
2022 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр. Энэ өдрийг 2002 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 12-ны өдөр тэмдэглэдэг болсон. Энэ жил “Бүх нийтийн нийгмийн хамгааллаар дамжуулж хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриатайгаар 20 дахь жилдээ тэмдэглэж байна.

Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенц, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенц, 1930 оны Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцод нэгдсэн бөгөөд 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж иржээ.

Монгол Улс 2021 онд Хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн баталж ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчимд “хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах” зохицуулалтыг хуульчилж өгсөн. Тодруулбал:

  • Насанд хүрээгүй хүнийг ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулах, мөн уртын гэрээгээр ажиллуулахыг хориглосон.
  • Оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх болон хууль тогтоомжоор хориглосон хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон.
  • Хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөг хэлбэрээр ашиглах, цалин хөлсийг шударга бусаар тооцож олгох, хүүхдийн нэрээр хууль бусаар үйл ажиллагаа явуулах зэрэг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг хүүхдээр эрхлүүлэхийг хориглосон.

Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт: /2016 онд батлагдсан/

зураг
 

Салбар, дэд салбар

Хориглох ажил мэргэжил/ажлын байр

3.1 ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН АЖ АХУЙ, ЗАГАС БАРИЛТ, АН АГНУУР

3.1.1

Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл, ан агнуур болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа

1.Мал нядалгааны газар

2.Мал угаах, туулгах үйл ажиллагаа

3.Эмнэг сургагч

4.Амьтан сургагч

5.Зөгий үржүүлэгч

6.Шувуун аж ахуйн ажилтан

7.Цаг уурын тохиромжгүй, онц аюултай үзэгдэл бүхий нөхцөлд мал хариулах, оторлох, тууварлах

8.Өөрийн төрсөн гэр болон төрсөн ах, эгч, эмээ, өвөөгөөс бусад айлд амьдарч, мал маллах

9.Газар тариалангийн механикжсан ажил

3.1.2

Ойн аж ахуй, мод бэлтгэл

1.Хараа хяналтгүйгээр ойн дагалт нөөцийг цуглуулах ажил

2.Хортон шавж устгагч

3.Мод бэлтгэгч, хөрөө рамчин

4.Сүхээр мод мөчирлөгч

3.1.3

Загасны аж ахуйн ажилтан, анчин, урхичин

1.Загасчин, загасны аж ахуйн туслах ажилчин

2.Анчин

3.2 УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛДВЭРЛЭЛ

3.2.1

1.Чулуун, хүрэн нүүрс олборлолт

2.Газрын тос, байгалийн хий олборлолт

3.Металлын хүдэр олборлолт

4.Давс олборлолт

5.Бусад ашигт малтмал олборлолт

6.Гар аргаар алт болон бусад үнэт металл олборлох үйл ажиллагаа

7.Уул уурхайн олборлолтын туслах үйл ажиллагаа

3.3.БАРИЛГА

1.Барилгачин

2.Өрөгч, угсрагч, түүнтэй адилтгах бусад ажилтан

3.Бетончин, бетон гадаргуу өнгөлөгч, түүнтэй адилтгах бусад ажилтан

4.Барилгын засалчин, түүнтэй адилтгах бусад ажилтан

5.Будагчин, барилгын бүтээц цэвэрлэгч, түүнтэй адилтгах бусад ажилтан

6.Туслах ажилтан, барилгын туслах

7.Туслах ажилтан, барилгын талбай цэвэрлэгч

8.Буулгах/нураах ба барилгын талбай бэлтгэх ажил

9.Барилга угсрах үйлдвэрт зуурмаг бэлтгэх, үйлдвэрлэлийн бус орчинд цемент задгайгаар савлах ажил

3.4.БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ

Бүх төрлийн суурилагдсан болон механикжсан тоног төхөөрөмжүүд, технологийн зориулалттай болон ердийн машин механизмууд, байнгын гар ажиллагаатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэлийн дамжлагын бүх төрлийн ажил:

1.Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2.Үр тариа, малын тэжээлийн үйлдвэрлэл

3.Тамхины үйлдвэрлэл

4.Архи, пиво, ундааны үйлдвэрлэл

5.Нэхмэлийн болон хувцас үйлдвэрлэл

6.Арьс, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл

7.Цаас болон цаасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл

8.Хэвлэх, дуу бичлэгийн хувилах, дахин үйлдвэрлэх үйл ажиллагаа

9.Кокс болон газрын тосны боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 

10.Хими, химийн төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

11.Эм, эм бэлдмэл, химийн болон ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

12.Резинэн болон хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл

13.Төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл

14.Металл үйлдвэрлэл

15.Машин, тоног төхөөрөмжөөс бусад металл бүтээгдэхүүний үйлдвэрлэл

16.Компьютер, электроник болон хараа зүйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

17.Цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл

18.Дээрх дэд салбарт ороогүй бусад машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл

19.Моторт авто тээврийн хэрэгсэл, чиргүүл, хагас чиргүүл үйлдвэрлэл

20.Тээврийн хэрэгслийн бусад тоног төхөөрөмж үйлдвэрлэл

21.Машин, тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, холбогдох засвар, үйлчилгээ

3.5.УС ХАНГАМЖ; БОХИР УС ЗАЙЛУУЛАХ СИСТЕМ, ХОГ, ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ БОЛОН ЦЭВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

1.Бохир ус хуримтлуулах, цэвэрлэх, ариутгах ажил

2.Аюултай болон аюулгүй хог хаягдлыг цуглуулах, боловсруулах, ялгах, цэвэрлэх ажил

3.Хог хаягдлаас хоёрдогч түүхий эд, материал гарган авах ажил

3.6.БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА

1.Авто зам дээрх худалдаа, үйлчилгээний ажил

2.Цэнэглэгч хий болон шингэн, хийн түлшний худалдаа, үйлчилгээ

3.Шатах, тослох материал түгээх ажил

4.Муудсан жимс, ногоо ангилан ялгах ажил

5.Ачаа өргөж зөөх, буулгах ажил

3. ТЭЭВЭР БА АГУУЛАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

1.Тээврийн туслах үйл ажиллагаа

2.Төмөр замын ачиж буулгах ажил

3.Нийтийн тээврийн хэрэгслийн кондуктор

3.8.ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

1.Зочид буудал, дэн буудлын бүх төрлийн ажил, зочдод бараа бологч

2.Баар, цэнгээний газар, шөнийн клуб, сауны газарт ажиллах бүх төрлийн ажил

3.Тайчих үзүүлбэр үзүүлэгч

4.Массажийн үйлчилгээ үзүүлэгч

3.9.ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД БА НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

1.Өөрийн төрсөн ах,эгч, эмээ, өвөөгийн гэрээс бусад айлд байрлан ажиллаж буй гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч

2.Сэтгэцийн, халдварт, хэвтрийн өвчтөний асаргаа, сувилгаа

3.10.УРЛАГ ҮЗВЭР, ТОГЛООМ НААДАМ

Казино, мөрийтэй тоглоомын газарт ажиллах бүх төрлийн ажил

Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах

Шөнийн цагаар болон архи согтууруулах ундаагаар үйлчилж буй газарт соёлын болон циркийн, ардын урлагийн үзүүлбэр үзүүлэх ажил

3.11.ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА

1.Цогцос хадгалах, шарил занданшуулах 

2.Нийтийн бие засах газрын цэвэрлэгээ

3.Алт мөнгөний дархан

4.Онцгой байдлын, гамшгийн болон үйлдвэрлэлийн ослын хор уршгийг арилгах

5.Хими цэвэрлэгээний газрын цэвэрлэгч бодистой харьцах

6.Боолтын бохир материалтай харьцах

7.Мансууруулах үйлчилгээтэй болон сэтгэцэд нөлөөлөх эмийн ургамал, түүхий эд цуглуулах

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.181.85] 2022/6/14
Тайчдаг бар массажын газар хоёрт зэрэглэл тогтоо
0 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/6/13
энэ бүгдийг хийж байгаа шүү дээ. хулгай хүртэл хйлгэж мөнгө олдог бүлэг байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.95] 2022/6/13
Уул нь яг гоё ажилдаг салбар маань байхынвм даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.195] 2022/6/12
Уяачид гэж нэг адгууснуудын ажлын байр MNS 4990:2015 стандартыг хангадаг болж байна уу тэгээд? Ямар ч цагдаа МХЕГ лав харагдаагүйдэг
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.45] 2022/6/12
3/4-Р ХОРООЛОЛД ОЙРХОН ГЭРТЭЭ БАНКНЫ ХАРУУЛ ХАМГААЛАЛТАНД АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЖИЛТАН АЖИЛД АВНА. 25-50 НАСНЫ УТАС:94046410 99243338
0 | 0 Хариулах
Хүүхэд [66.181.176.217] 2022/6/12
ХАМГЫН их ажиллаж буй салбарууд байнадаг хэзээдээ зохиочихвоо.. сурталчилгаа ойлголт дутуб гэдэг нь энэ дэ
1 | 1 Хариулах
Зочин [122.201.22.127] 2022/6/12
hoodoni hurandaa ged shuuh ogool mongo nehdeg ehn be ehen boslin nadas mongo buzaaj abdag. bi yadin aba didle joohon butarhai mongo dahij nehbel aljil orhino shuu.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.22.127] 2022/6/12
chi odoo ehn bolsin be nadas mongo nehel hododoni hurand aged derlehd shuh ogoo yu uhlee yu.bi idele chini mongo dahij nehbel aljila orhino shuu.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.127] 2022/6/12
chi ygaad uhel huure chirdeg uhejd lad rodogui huure bolsin.chi nad shuh egj dairjihar oorigo laad ogoo.esbel gerte ochod huuhede alchad oorigo alaad medebu chi nadat zargaldahgui.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.127] 2022/6/12
chi yu jan chi yag yu jan bee
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.58] 2022/6/12
Арчаагүй эцэг эхчүүд хүүхдээ гудманд гаргаж хар ажил хийлгэдэг.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.47] 2022/6/12
Өнчин хүүхдүүд зөндөө. Дээр нь өвчтэй аав ээжээ асрахын эрхэнд. Чам шиг сайхан санаалсан жингэрүүд нүдээ аниад хажуугаар нь өнгөрдөг биш үү.
1 | 1 Хариулах
Алтан хошуут [77.24.7.205] 2022/6/12
Өнчин хүүхдүүдийн тухай бичээгүй байна малаа. Юмаа эхлээд ойлгож унш
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.47] 2022/6/12
Үг бүрээр уншдаа жингэр минь
1 | 0
Зочин [66.181.161.47] 2022/6/12
Алтан хошуут золбин хөгшин хүний уруул шиг ал минь, ажил хийж үзээгүй жингэр биздээ чи
0 | 0