Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

М.Ундрам: Чихэрлэг ундаа нь хүүхдийн илүүдэл жин, таргалалтын үндсэн шалтгаан болж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

"Хүүхдийн илүүдэл жин ба таргалалтаас сэргийлэх нь" хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.  Энэ үеэр чихэрлэг ундааны хэрэглээ хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн (АШУҮИС) багш, Анагаах ухааны доктор М.Ундрам мэдээлэл өгөв.

Тэрбээр "Чихэрлэг ундаа нь  илүүдэл жин, таргалалтын үндсэн шалтгаан болдог. Хүүхдүүд долоо хоногт дунджаар 7,000 төгрөгийг чихэрлэг ундаа худалдаж авахад зарцуулж байна. Улмаар долоо хоногт 500 орчим грамм элсэн чихрийг зөвхөн чихэрлэг ундаанаас авч байгаа гэсэн үг. Тодруулбал, гурван хүүхэд тутмын нэг нь өдөрт 300-аас дээш мл литр чихэрлэг ундаа хэрэглэж байгаа. Тиймээс хүүхдийн чихэрлэг ундааны хэрэглээний нөлөө, мэдлэг, хандлагыг судалсан. Судалгаанаас харахад,

Нэгдүгээрт, чихэрлэг ундаа бидний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдгийг мэдсэн ч хэрэглэсээр байгаа.

Хоёрдугаарт, үнэ нь нэмэгдсэн ч хэрэглэсээр байх болно гэж хариулсан. Үүнээс харахад хүүхдүүдийн чихэрлэг ундааны хэрэглээ дадал болсон байна.  

Гуравдугаарт, энэ төрлийн бүтээгдэхүүний зар сурталчилгаа болон олдоцтой байгаа зэрэг нь хэрэглээнд нөлөөлдөг. Энд огт хэрэглэхгүй байх тухай яриагүй. Хамгийн гол нь хүүхдүүдийнхээ хүнсний хэрэглээнд анхаарах болсон байна" гэдгийг хэллээ. 

Эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг нь таргалалтад нөлөөлөх гол хүчин зүйл болж байна. Хүүхдүүд өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээс хангалттай амин дэм авч чадахгүй байгаа гэдгийг судалгааны үр дүн харуулжээ. Тухайлбал,

  • 13-17 насны хүүхдүүд өдөрт нэгээс олон удаа хийжүүлсэн ундаа уудаг-34 хувь 
  • 13-17 насны хүүхдүүд долоо хоногт гурав ба түүнээс дээш олон удаа түргэн хоолны газарт хооллодог-26 хувь
  •  Хүүхдүүд өдөрт гурав ба түүнээс дээш цагийг зурагт үзэж, компьютер тоглоом тоглох, эсвэл хөдөлгөөнгүй сууж өнгөрүүлдэг-44 хувьтай байгаа юм.