Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Холимог тулаанч З.Шинэчагтага, гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар 600 сая төгрөгийн бооцоотой халз тулалдана

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Холимог тулаанч З.Шинэчагтага, гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар нийт 600 сая төгрөгийн бооцоотой халз тулаан зарлаж байгаагаа өнөөдөр мэдээллээ. Хоёр тамирчин тус бүр 300 сая төгрөгийг хувиасаа гаргаж нийт 600 сая төгрөгөөр халз тулаан хийхээр болжээ. Тэд хоёр сарын хугацаанд хувийн бэлтгэл хангаж, 70 килограммын жинд мэргэжлийн боксоор өрсөлдөхөөр болсон байна. 

Энэ талаар Гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Би эхэлж түүнийг тулаанд дуудсан. "Боксын карьертай байсан бол би чамайг хэзээ ч гаргаахгүй байсан" гэдэг үг нь тулаанд дуудах шалтгаан болсон.

Хоёр сарын хугацаанд бэлтгэл хийнэ. Ялсан нь бүх мөнгийг авна. Ялагдсан нь мөнгөгүй гэдэг дүрмээ барина. Дараа нь холимог тулаанаар намайг дуудвал би бодож үзнэ" гэв.

Холимог тулаанч З.Шинэчагтага "Бооцооны мөнгийг хоёр талаасаа гаргаж байгаа. Хожсон нь 600 сая төгрөгийг аваад явна, хожоогүй нь юу ч авахгүй. Тулааны бооцоо өгөөгүй гэдэг асуудал үүсгэхгүй байх үүднээс дэвжээний хажууд бооцооны мөнгийг бэлэн тавиад ялсан нь авъя. Ялагдсан нь юу ч үгүй гаръя. 

Намайг холимог тулаанаар дуудаж чадахгүй мэргэжлийн боксоор дуудаж байгаа нь айж байгаагийн шинж. Гэхдээ би зөвшөөрч байгаа. Одоогоор миний жин 78 килограмм байгаа. Э.Цэндбаатарын жин 75 килограмм байна. Бид 70 килограммд тулалдана гэж тохирсон. Тиймээс жингээ хасна" гэлээ. 

Хэвлэлийн хурлын үеэр тамирчид нэгэн рүүгээ ус цацаж, ёс бус үйлдэл гаргасан юм.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав