ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батцэцэг: Олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг Монгол, Польшийн хооронд байгуулахаар тохиролцлоо

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байдлыг энэ жил даргалж буй БНПУ-ын Гадаад харилцааны сайд З.Рау манай улсад айлчилж байна. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНПУ-ын гадаад хэргийн сайд З.Рау нар албан ёсны хэлэлцээ хийсэн талаар мэдээллээ. 

Хэлэлцээний үр дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Хэлэлцээний үеэр Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцаа идэвхтэй өрнөж байгааг талууд онцолж, хоёр талын хамтын ажиллагааны цаашдын зорилт үйл ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцлоо.

Тухайлбал хоёр орны хамтын ажиллагаа цаашид худалдаа, эдийн засаг, цахим хөгжил, боловсрол, соёл урлаг, байгаль орчин зэрэг олон салбарт хөгжүүлэх талаар ярилцлаа.

Мөн ойрын үед хэрэгжүүлэх дээд өндөр түвшний айлчлал арга хэмжээний талаар санал солилцож, хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулахад эдгээр айлчлал арга хэмжээ чухал гэдэгтэй бид санал нэгдлээ. Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг онцолж, үүнийг улам бүр эрчимжүүлэхэд чухал үүрэгтэй олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо.

БНПУ Улаанбаатарт Элчин сайдын яамаа сэргээн нээснийг бид сайшааж, энэ нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаа төдийгүй иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх чухал үүрэгтэйг онцоллоо.

Монгол, Польшийн хамтын ажиллагааны механизм болох  Засгийн газар хоорондын хамтарсан комисс Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын дүнг сайшааж, уулзалтын үеэр тохиролцсон санал санаачилгыг бодит ажил хэрэг болгон ажиллана гэдгээ талууд нотоллоо.

Эдийн засгийг сэргээх эрчимжүүлэхийг зорьж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийг бодлогыг танилцуулж, энэ хүрээнд хоёр орны харилцааны билэг тэмдэг болсон томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх. Тухайлбал, Тавантолгойн Дулааны цахилгаан станц, түүний дэд бүтээн бүтээн байгуулалт зэрэг төслүүдэд хамтран ажиллах боломж байгааг илэрхийллээ.

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны даргаар ажиллаж, бүх талын хүчин чармайлт гаргаж ажиллаж байгааг Монгол Улс сайшааж байгааг мөн илэрхийллээ. Хоёр улс бүс нутагт , олон улсын талбарт хамтран ажиллаж ирснийг талууд тэмдэглэж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэн ажиллахаа талууд нотоллоо" хэмээв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1125452534707219