Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Хүүхэд таныг хамгаалъя” арга хэмжээний үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг багачуудад таниулав

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЦЕГ

Цагдаагийн Ерөнхий Газрын даргын санаачилгаар 2022 оныг хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгойлон анхаарч, хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зургаан том кампанит ажлыг зохион байгуулж байгаа билээ. 

Энэ жилийн хувьд цагдаагийн байгууллагаас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Хүүхэд таныг хамгаалъя” уриан дор тэмдэглэн, хүүхдийг эрхийг хамгаалах чиглэлээр олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна. Үүний нэг нь Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж буй цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг хүүхэд, багачуудад таниулах, сурталчлах ажлын хүрээнд “Хүүхэд таныг хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ байлаа.

Арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлах Ажлыг Зохицуулах Зөвлөлийн дарга Л.Нямгэрэл, ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч Ж.Болд, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, Дэд дарга О.Амарсанаа, Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын дарга Р.Отгонжаргал, ЦЕГ-ын зөвлөлийн гишүүд, цагдаа, дотоод цэргийн байгууллагын бүх харьяа газрын удирдлагууд, алба хаагчид болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Зургаадугаар сарын 1-ний өдөр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас хүүхэд, багачууддаа зориулан үзэсгэлэн, урлаг, соёл, спортын уралдаан, тэмцээн зэрэг олон талын арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулав. Тус өдөрлөгийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын шүхэртэй үзүүлбэр “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнийг оролцогч хүүхдүүдийн үзүүлэх тоглолт, хүүхэд, багачуудад зориулсан урлагийн тоглолт, Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдын гардан тулааны үзүүлэх тоглолт, Цагдаагийн байгууллагын албаны нохойн үзүүлэх тоглолт, гар зураг, буухиа, дугуйн уран жолоодлого, дартс, олс таталт зэрэг хөгжөөнт тэмцээнүүд зохион байгууллаа.Мөн өдөрлөгийг Боса холдинг ХХК, Монос- Baby Bio брэнд, VECenter сан дэмжин оролцлоо. 

Энэ үеэр гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа ая дуугаа өргөж, цагдаагийн Сүлд чуулгынхан бүрэн хэмжээний тоглолтыг үзүүлж, хүүхэд багачуудад цагдаагийн автомашины үзэсгэлэн, гардан тулаан, албаны нохойн үзүүлбэр, агаарын буулт зэрэг олон сонирхолтой үзүүлбэрийг үзэж сонирхохоос гадна урлаг, соёлын болон спортын олон хөгжөөнтэй уралдаан, тэмцээнүүдэд оролцож,  цагдаа ах, эгч нартайгаа нэг өдрийг хөгжилтэй, сонирхолтой, хэзээ ч мартагдахааргүй дурсамж бүтээн өнгөрүүллээ. Түүнчлэн цагдаа, дотоодын цэргийн бүх алба, хэлтэс хүүхдэд ажил мэргэжлээ сурталчлах хэсгүүдийг төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талд байршуулсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татаж байв. 

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан “Цагдаагийн байгууллагаас 2021 оноос хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор 200 гаруй мэргэжилтний орон тоог баталж өгсөн. Өнөөдөр цагдаагийн байгууллагад хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 210 гаруй алба хаагч, “Хүүхдийг эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” хэлтэс үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна. 

Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг тухайн цаг үетэйгээ уялдуулаад зохион байгуулдгаар ихээхэн онцлогтой үр дүнтэй болдог. Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдөр угтан “Хүүхэд таныг хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үүний нэг нь өнөөдрийн энэхүү арга хэмжээ юм.

Мөн Ахиллис Монголиа ТББ-тай хамтран тусгай хэрэгцээт болон энгийн 500 гаруй хүүхдийн хамтарсан “Багачууд хөгжилтэй гүйлтийн тэмцээн”-ийг энэ оны тавдугаар сарын 22-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Уг гүйлтийн тэмцээнд цагдаагийн байгууллагаас 60 гаруй алба хаагчид дэмжин ажиллаж, аюулгүй байдлыг нь хангах, шаардлагатай хүүхдүүдэд хөтчөөр оролцох, хамт гүйх, аюулгүй байдлыг хангах, мөн хөгжөөн дэмжиж урлагийн тоглолт, үзүүлбэрийг бэлтгэн оролцсон. Энэ нь цагдаагийн байгууллага  бүх хүүхдүүдэд эрх тэгш хандах хандлагыг түгээх зорилготой юм.

Түүнчлэн ЦЕГ-ын даргын тушаалаар Улаанбаатар хотын Ерөнхий Боловсролын 194 сургуулийн сурагчдад цагдаагийн байгууллагын 194 удирдах ажилтнууд “Хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт уулзалт, сургалтыг энэ оны 05 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд ахлах болон дунд ангийн нийт 13017 сурагчдын дунд зохион байгууллаа. Мөн “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагаатай танилцан, санал хүсэлтийг нь сонсож, бусдыг манлайлсан 244 сурагчдад “Талархал” гардуулсан. Энэ нь хүүхэд өөрийгөө болон найз нөхдийнхөө эрхийг хүндэтгэх, аливаа эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ойлголтыг өгөх, цагдаагийн байгууллагад хэрхэн хандаж тусламж авах зэрэг олон талын ойлголттой болсон. Бүх эцэг, эхчүүд хүүхдээ хайрладаг, ярилцдаг байгаасай гэж хүсэж байна” хэмээлээ. 

Цагдаагийн байгууллагын хувьд улсын хэмжээнд хүүхдийн асуудал хариуцсан нийт 214 алба хаагч ажиллаж байгаа ба ЦЕГ-ын дарга, Тэргүүн дэд даргын шууд удирдлага дор “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс” үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна. 

 

Эх сурвалж: ЦЕГ