Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ, ОХУ-ын хилийн боомтууд маргааш амрахгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зургаадугаар сарын 1-н буюу маргааш тохионо. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр. Монгол Улсын бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд хилийн боомтууд амардаг.

Харин энэ жил БНХАУ, ОХУ-ын хилийн бүх боомт амрахгүй, нээлттэй байна хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Манай улс БНХАУ-тай хиллэдэг 17 боомт байгаагаас гурав нь түр горимоор ажиллаж байгаа бол 14 нь байнгын ажиллагаатай байна.

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМ ХЭМЖЭЭГЭЭР ХАРАХ БОЛОМЖТОЙ/

зураг
 
Гаалийн ерөнхий газар

ОХУ-тай хиллэдэг 16 боомттой бөгөөд өнөөдрийн байдлаар 10 боомт ажиллаж байна. Харин зургаан боомтоор зөвхөн дамжин өнгөрч байгаа аж. 

зураг
 
Гаалийн ерөнхий газар
зураг
 
Гаалийн ерөнхий газар