ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Шивээхүрэн боомтод жолоочгүй ухаалаг автомашинаар тээвэрлэлт хийх бүтээн байгуулалтыг эхлүүлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүний хамт Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа, ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалттай танилцлаа.

Цар тахлын улмаас 2021 оны аравдугаар сараас үйл ажиллагаа нь зогсоод байсан тус боомт энэ сарын 25-наас хэвийн ажиллаж эхэлсэн. Ингэснээр улс хоорондын тээвэрлэлт эхэлж, экспорт импортын урсгал саадгүй боллоо.

Тавдугаар сарын 25-нд боомтоор 220 чингэлэг нүүрс гарсан байна. Ойрын хугацаанд өдөрт 400-500 чингэлэг буюу 16,000 тонн нүүрс экспортолно. Шивээхүрэн-Сэхээ  боомтын үйл ажиллагаа зогссоноос хойш тэнд 10 сая тонн нүүрс хуримтлагджээ. Хуримтлагдсан нүүрсийг богино хугацаанд гаргахаар төлөвлөж буйг Хилийн боомтын захиргааны Шивээхүрэн боомт хариуцсан төлөөлөгч Н.Амарзаяа хэллээ.

зураг
 
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Шивээхүрэн боомтод 17 га талбайд чингэлэг тээврийн терминал байгуулах ажил хийгдэж байна. Бүтээн байгуулалт 87 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард шинэ терминал бүрэн ашиглалтад орно. Ингэснээр зөвхөн уг талбайгаас жилдээ 17 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно. Тус ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллгаа явуулдаг найман компани гүйцэтгэж байгаа юм.  Тэр дундаа "Монголын Алт" ХХК манлайлан ажиллаж байна. Мөн Шивээхүрэн боомтод анх удаа  жолоочгүй ухаалаг автомашинаар тээвэрлэлт хийх бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэрээ "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Шивээхүрэн боомтод хэрэгжих төслүүд хөдөлж байгаад баяртай байна. Бүтээн байгуулалтад оролцож буй аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийлье. Төлөвлөгдсөн ажлууд хэрэгжиж дууссанаар Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэж жилдээ 40 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ" гэв

зураг
 
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-д Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн шинэ төмөр замын сүлжээ байгуулах, Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминал байгуулах төслүүд багтсан. Энэ ажил эхнээсээ хэрэгжиж орчин үеийн технологи бүхий ачаа тээврийн терминал Шивээхүрэн боомтод ашиглалтад ороход бэлэн боллоо. Мөн тус боомтод PCR шинжилгээний лаборатори, ариутгах байгууламж ашиглалтад оржээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.242.110] 2022/5/27
Эднар очоод явахлээрээ л байдлыг улам дордуулчаад байдаг шүү. Энэ удаад тэгээгүй л байгаасайдаа. Замын үүд дээр очоод л шийдэчлээ л гээд байсан эдний явсны дараагаас бөөн авилгал, урт дараалал, үнийн хөөрөгдөл бий болсон.
0 | 0 Хариулах
Данк [202.21.108.222] 2022/5/27
Шоучин гар Эрээний Хятадуудтай олзоо хуваалцаж долларын саятан болсоныг Хятадын хууль сахиулах байгуулагынхан хэлээд байгаа ш дээ.
1 | 1 Хариулах
Zochin [202.126.89.196] 2022/5/27
Huug ni muuhai helmegduulsen sanagdaj baina
0 | 0 Хариулах
Zochin [202.126.89.196] 2022/5/27
Makiinhan Mundag shuu! Buteen baiguulalt hiiheed :))
3 | 0 Хариулах