ЖУРАМ: Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын оноонд ДҮЙЦҮҮЛЭХ боломж
Их, дээд сургуульд элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 23-наас эхэлнэ. Сурагчид хамгийн багадаа гурван хичээл сонгон ЭЕШ өгдөг. Тэгвэл олон улсын шалгалтын оноотой сурагчид уг оноогоо ЭЕШ-ын оноотойгоо дүйцүүлэх боломжтой байна.
Энэхүү журмаар гадаадын шилдэг их, дээд сургуулиуд хүлээн зөвшөөрдөг Кембрижийн
- IGCSE/International general certificate secondary education/
- AS/Advanced subsidiary/
- A/Advanced/
- O/Ordinary/ түвшний хөтөлбөр болон
- IB/International baccalaureate/
- AP /Advanced placement/ хөтөлбөрийн үнэлгээг элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
Үнэлгээг дүйцүүлэхдээ олон улсад нийтлэг хэрэглэдэг оноо шилжүүлэх аргачлалыг ашиглах талаар уг журамд заасан байна. Гэхдээ сурагчид ЭЕШ өгөх, эсвэл оноогоо дүйцүүлэх эсэхээ өөрөө сонгох юм.
Үнэлгээг хэрхэн дүйцүүлэх талаар журамд дараах байдлаар заажээ.
IGCSE түвшний хөтөлбөрүүдийн олон улсын шалгалтад авсан үнэлгээг дараах хичээлийн ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлнэ
|
№ |
IGCSE |
ЭЕШ |
|---|---|---|
|
1 |
English 0500, 0511, 0524, 0522, 0486, 0427, 0476, 0510 хөтөлбөр |
Англи хэл |
|
2 |
Mathematics 0580, 0606, 0459, 0607, 0444, 0581 хөтөлбөр |
Математик |
|
3 |
Physics 0625, 0443 хөтөлбөр |
Физик |
|
4 |
Chemistry 0620, 0439хөтөлбөр |
Хими |
|
5 |
Biology 0610, 0438, хөтөлбөр |
Биологи |
|
6 |
Russian 0516 хөтөлбөр |
Орос хэл |
|
7 |
Geography 0460, 0457, 0426 хөтөлбөр |
Газарзүй |
|
8 |
Coordinated Science 0654, 0442 хөтөлбөр |
Хими, Физик, Биологи-ийн сонгосон 2 |
Кембрижийн О түвшний хөтөлбөрийн олон улсын шалгалтын үнэлгээг дараах хичээлүүдийн ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлнэ
|
№ |
Кембрижийн О түвшин |
ЭЕШ |
|---|---|---|
|
1 |
English 1123, 2010 хөтөлбөр |
Англи хэл |
|
2 |
Mathematics 4037,4024 хөтөлбөр |
Математик |
|
3 |
Physics 5054 хөтөлбөр |
Физик |
|
4 |
Chemistry 5070 хөтөлбөр |
Хими |
|
5 |
Biology 5090 хөтөлбөр |
Биологи |
|
6 |
Russian хөтөлбөр |
Орос хэл |
|
7 |
Geography 2217 хөтөлбөр |
Газарзүй |
Кембрижийн А түвшний хөтөлбөрийн олон улсын шалгалтын үнэлгээг дараах хичээлүүдийн ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлнэ
|
|
Кембрижийн AS, А түвшин |
ЭЕШ |
|---|---|---|
|
1 |
English 8693, 8287, 9093, 9695, 9276 хөтөлбөр |
Англи хэл |
|
2 |
Mathematics 9709, 9231,9280 хөтөлбөр |
Математик |
|
3 |
Physics 9277, 9702 хөтөлбөр |
Физик |
|
4 |
Chemistry 9701, 9185 хөтөлбөр |
Хими |
|
5 |
Biology 9700, 9184 хөтөлбөр |
Биологи |
|
6 |
Geography 9696, 9278,8987, 8275 хөтөлбөр |
Газарзүй |
|
7 |
Coordinated Science хөтөлбөр |
Хими, Физик, Биологи-ийн сонгосон 2 |
IB хөтөлбөрийн олон улсын шалгалтын үнэлгээг дараах хичээлүүдийн ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлнэ
|
|
IB |
ЭЕШ |
|---|---|---|
|
1 |
English SL, HL |
Англи хэл |
|
2 |
Mathematics SL, HL |
Математик |
|
3 |
Physics SL, HL |
Физик |
|
4 |
Chemistry SL, HL |
Хими |
|
5 |
Biology SL, HL |
Биологи |
|
6 |
Russian SL, HL |
Орос хэл |
|
7 |
Geography SL, HL |
Газарзүй |
AP хөтөлбөрийн олон улсын шалгалтын үнэлгээг дараах хичээлүүдийн ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлнэ
|
|
AP |
ЭЕШ |
|---|---|---|
|
1 |
AP English Language and composition, AP English Literature and composition |
Англи хэл |
|
2 |
AP Calculus AB, BC, AP statistics |
Математик |
|
3 |
AP Physics B, C and Mechanics |
Физик |
|
4 |
AP Chemistry |
Хими |
|
5 |
AP Biology |
Биологи |
|
6 |
AP Human Geography |
Газарзүй |
Үнэлгээ дүйцүүлэхэд тавигдах шаардлага
Дүн дүйцүүлэх хүсэлт гаргаж буй сурагч нь ерөнхий боловсролын сургалтыг дүүргэснээ нотлох баримт бичигтэй байна.
Олон улсын шалгалтад хамрагдаж авсан үнэлгээ нь сертификатаар баталгаажсан байна.
Дүйцүүлсэн хэмжээст оноо нь ЭЕШ-аас өөр зориулалтаар ашиглагдахгүй.
Ийнхүү дүйцүүлэх ажлыг Боловсролын Үнэлгээний Төв хариуцан гүйцэтгэх юм. Харин сурагчдын хувьд дараах материалыг бүрдүүлэх юм байна. Үүнд:
- Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт (сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын газрын үсэг, иргэний бичиг баримтын хуулбараар баталгаажсан)
- Төрсний гэрчилгээ, эсвэл иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- IGCSE certificate - сертификат
- IGCSE statement of result - дүнгийн хуудас
- Эсвэл Certifying statement (Кембрижийн сертификатуудыг хуулбарлах, нотариатаар баталгаажуулахыг хориглодог, зөвхөн Кембрижийн өөрийн гаргасан энэ тодорхойлолтыг хүчин төгөлдөр гэж үздэг)
- Statement of registration (Сурагчийн регистрийн дугаартай)
- Бүрэн дунд боловсролын үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Тухайн сургуулийг сурч төгссөн тухай сургуулийн тодорхойлолт
Ийнхүү дүйцсэн оноог ЭЕШ-ын үндсэн жагсаалтад оруулахгүй ч харгалзах хичээлийн жагсаалтад онооны дагуу байршуулан тусад нь жагсаалт үүсгэж, БҮТ-өөс дээд боловсролын сургалтын байгууллагад мэдэгдэх нь.
Хүсэлт гаргасан суралцагчдын дүйцсэн үнэлгээг баталгаажуулсан "Батламж хуудас"-ыг БҮТ олгох юм байна. Уг "Батламж хуудас"-аа ашиглан тухайн сурагч Монгол Улсын их, дээд сургуульд элсэн суралцах эрхтэй гэсэн үг.
Үнэлгээг дараах байдлаар дүйцүүлнэ.
Кембрижийн олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээтэй дараах утгуудад харгалзуулан тооцно
| IGCSE, O түвшин | A* | A | B | C | D | E | F | G |
| ЭЕШ | A- | A- | B | B | C | C | D | D |
| AS түвшин | A | B | C | D | E |
| ЭЕШ | A | A- | B | B- | C |
| A түвшин | A* | A | B | C | D | E |
| ЭЕШ | A | A | A- | B | B- | C |
IB-ийн үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэхэд
|
IB |
7 |
6 |
5 |
4 |
3 |
2 |
1 |
|
ЭЕШ |
A |
A |
A- |
A- |
B |
C |
D |
АР-ийн үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэхэд
|
AP |
5 |
4 |
3 |
2 |
... 1 |
|
ЭЕШ |
A |
A |
A- |
B |
c |
TOEFL болон IELTS шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэхэд /оноогоор/
|
ЭЕШ |
A |
A- |
B |
B- |
C |
C- |
D |
D- |
|
TOEFL |
90 |
80 |
70 |
60 |
50 |
40 |
30 |
20 |
|
IELTS |
7 |
6.5 |
6 |
5.5 |
5 |
4.5 |
4 |
3.5 |
SAT-ийн үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэхэд
|
ЭЕШ |
A |
A- |
В |
В- |
С |
С- |
D |
D- |
|
SAT |
650 |
600 |
550 |
500 |
450 |
400 |
400< |
400< |
| ЭЕШ | A | A- | B | B- | C | C- | D | D- |
| Үсгэн үнэлгээтэй дүйцүүлбэл | A | A | B | B | C | C | D | D |
| Гүйцэтгэлийн хувиар дүйцүүлбэл | 90-100% | 80-89% | 70-79% | 60-69% | 50-59% | 40-49% | 30-39% | 20-29% |
| Тоон үзүүлэлтээр дүйцүүлбэл | 5 | 4.5 | 4 | 3.5 | 3 | 2.5 | 2 | 1.5 |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
