Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төв талбай дахь номын баярт тавтай морил

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

31 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ буюу Номын баяр нь УИХ-ын даргын ивээл дор "Илүү их уншъя" уриатайгаар Сүхбаатарын талбайд өнөөдөр нээлтээ хийлээ.

Зохиолч, орчуулагч, номын худалдаа эрхлэгчид болон иргэд Сүхбаатарын талбайд 280 гаруй асарт бүтээлээ дэлгэн, энэхүү арга хэмжээнд оролцож байна. Тэд энэ жилийн Номын баярыг зохион байгуулалт сайтай, өргөн цар хүрээтэй болж буйг онцолж байв. Энэ үеэр номын хямдралт худалдаа явагдаж байна.

Номын баяр тавдугаар сарын 20-23-ны өдрүүдэд төв талбайд үргэлжлэх юм. Ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбоотой хувь хүн, албан байгууллагууд оролцох боломжтой байдаг.

Энэ удаагийн баярт анх удаа цагдаагийн байгууллагын “Виртуал музей” оролцож байна. Тус музей нь Монгол Улсын хамгийн анхны бүрэн хэмжээний виртуал музей гэдгээрээ онцлог бөгөөд орчин үеийн VR технологийг ашиглан үзэгч бодит орчинд оруулан биет бус үзмэртэй танилцах. Виртуал орчинд интерактив ашиглах, турших, харьцуулах, тоглох, сонсох, харах, 360 хэмжээсээр аялал хийх, даалгавар биелүүлэх боломжоор хангагджээ.

Хаврын номын баярт 300 гаруй зохиолч, 200 хэвлэн нийтлэгч уран бүтээлийн дээжээсээ дэлгэн оролцож байна. 

Нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнөөдрийн үйл ажиллагаанд хүндэт зочид, олон орны элчин сайд, зохиолч, орчуулагчид хүрэлцэн ирж, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа нь “Үндэсний бичиг соёлын өдөр”, Номын баяр нь олон улсын арга хэмжээ болсныг нотолж байна” хэмээн онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ном бол хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог. Монгол туургатан мянга мянгаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын магнайд ном эрдмийг хүндэтгэн дээдэлж, есөн эрдэнээр чимэглэн, шастир их цадиг, суу сэтгэлгээний охь болсон бүтээлүүдээ нандигнан хайрлаж, эрхэмлэн уншдаг ариун уламжлалтай ард түмэн” хэмээлээ.

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг