ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр “10 аймгийн төвд дулааны станц барих” төсөл Хэнтий, Сүхбаатар аймгаас эхэллээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Эрчим Хүчний Яам

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн барилга угсралтын ажлын шав тавих ажиллагаа Хэнтий, Сүхбаатар аймгуудад 2022 оны тавдугаар сарын 13,14-ний өдрүүдэд боллоо.

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулсан зээлийн гэрээний хэрэгжилтийн хүрээнд төслийн зөвлөхөөр БНСУ-ын “Кореан дистрикт хитинг инженеринг” компанийн ”KDHEC-KDHC-GEI” түншлэл ажиллаж байгаа юм.

Хэнтий, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр аймгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани шалгаран ажиллаж байгаа бөгөөд төсөл 26 сар үргэлжилж, 2024 оны халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Хэнтий аймгийн төвд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол багатай 30 Гкал/ц хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны станц, 400-80 мм-ийн голчтой 18 км урт дулаан дамжуулах шугам, 1.1-4.5 Гкал/цагийн хүчин чадалтай 16 дулаан дамжуулах төв бүхий төвлөрсөн дулаан хангамжийн систем бий болно.

Харин Сүхбаатар аймгийн төвд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол багатай 20 Гкал/ц хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны станц, 400-80 мм-ийн голчтой 61 метр урт дулаан дамжуулах шугамыг тус тус шинээр барьж ашиглалтад оруулна.

Шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэффициент (85-90%) өндөртэй тул нүүрсний хэрэглээг 40 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувь хүртэл бууруулах юм. Энэхүү станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал одоо ажиллаж байгаа дулааны станцуудын дундажтай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцрыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулах аж.

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 10 аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ барих төслийг хэрэгжүүлж байна

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийн хөгжлийн түлхүүр болсон эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх, төвлөрсөн хот, сум, суурин газарт дулааны эх үүсвэр шинээр барих, өргөтгөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, дулаан хангамжийн чанар хүртээмж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах зорилт тавин ажиллаж байна.

Монгол Улс “Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хот суурин газрын дулаан хангамжийн хүртээмжийг сайжруулах зорилгоор БНСУ-ын Засгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 10 аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ барих төслийг хэрэгжүүлж байна” гэлээ.

Аймгийн төвүүд иж бүрэн төвлөрсөн дулаан хангамжийн системтэй болсноор:

  • Жилийн турш найдвартай халаалт, хэрэгцээний халуун усаар хангагдана
  • Дутуу шатсан нүүрс, дэгдэмхий үнс хийсэж орчныг бохирдуулахгүй, аймгийн төвийн агаарын чанар сайжирч, амьсгалын замын өвчлөл буурна
  • Ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангасан 100 гаруй ажлын байр шинээр бий болно.
  • Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэж, бүс нутгийн хөгжил түргэснэ
  • Иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэж, орон нутгийн хөгжил дээшлэх зэрэг ач холбогдолтой байна.

Шав тавих ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Н.Ганибал, Засгийн газрын гишүүн, эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БНСУ-ын “Экспорт-Импорт” банкны суурин төлөөлөгч Ли Дун Хён, “Кореан дистрикт хитинг инженеринг” компанийн ерөнхий захирал Хуан Мана Ён, “Бьюксан инженеринг” компанийн гүйцэтгэх захирал Ким Дон Вун болон бусад албаны хүмүүс оролцов.

 


Эх сурвалж: Эрчим Хүчний Яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАХА
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.30] 2022/5/16
ямар ч хэрэггүй өр, өмнөх станцууд хэдэн хувьтай ажиллаж бн? станцтай аймгууд нь утаанаас салсан гэнэ үү?
0 | 0 Хариулах
Зочин [192.82.74.240] 2022/5/16
ТАВИНБЭХ ЭЭ Солонгосууд барьдаг л байгаа даа. Сүхбаатар аймагт Солонгосчуудын хийсэн дулааны станц байгаа бздэ. Ашигт үйлийн коэффициент их муутай. Хятад зуух л суурилуулах бхда
2 | 0 Хариулах
Хха [66.181.161.45] 2022/5/16
Dandaa l hongololttei zeel gsen shugamaar l um barih umdaa hha
0 | 0 Хариулах
mgl [192.82.66.139] 2022/5/16
Та бүхэн урьдны гашуун сургамж болох Өмнөговийн цахилгаан станцыг битгий мартаарай! Бэлэг гэсэн чинь бэрх нэгэн хогоо авчирч овоолж маш их хохирол , зовлонг учируулсан шүү!
0 | 0 Хариулах
[202.126.88.134] 2022/5/16
2 инжэнэр нь хяналтын өрөөндөө бөх барилдаад нэгийгээ авч шидээд станцаа эвдсэн гэж худлаа юу?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.125] 2022/5/16
Сүхбаатарт дулааны станц байгаа биздээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.154] 2022/5/16
Дахин нэмээд л өр!!! Улсаа өрөнд оруулж үгүй хийхгээ юу. Мэдээллийн эх сурвалжууд нь анхаараач гэж хэлээд, зарлаад байхад. Ядаж өмнөхүүдээ төлсөний дара эхлүүлээч.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.74] 2022/5/16
Ug n uriin zohitsuulaltaa zuv hiiged , ter zeeliin mungu ediin zasagtaa ur ashigtai shingedeg bol zeel avlaa geed buruu zuil ch bush bga ymlsa. Daanch mnai ulsiin erg barigchid chadahgui ymda
0 | 0 Хариулах
Зочин [182.28.27.137] 2022/5/16
bas l xentii yu dankhan tolgoitoo
3 | 1 Хариулах
Зочин [192.82.70.191] 2022/5/16
ТЭЦ-3, ТЭЦ-4 шинэчлэлийг солонгосуудаар хийлгэмээр юмдөө, оросууд хийх гэж үлгэр
4 | 0 Хариулах