Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Монголоо Беларусь болгохгүй!" цуглааныг эсэргүүцсэн зарим иргэн гурил цацав

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Ардчилсан Намаас зохион байгуулж буй "Монголоо Беларусь болгохгүй!" цуглаан өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө болж байна. Энэ үеэр тус намын Нийслэлийн хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга А.Цэрэнбат сонордуулга уншив. 

Тэрбээр "Украин улс руу халдсан түрэмгийлэл нь дэлхийн ардчилалд зарласан дайн юм. Тэд өөрийн хөрш жижиг улсуудын ардчиллыг устгах зорилготой дайн өдөөсөн нь өдгөө улам тодорхой болсоор байна.

Хөрш улсууддаа дарангуйллын дэглэм тогтоовол өөрт дуулгавартай захирагдах тоглоомын улс бий болно гэдгийг Беларусийн туршлагаас Путин олж харсан юм. Тиймээс ардчилсан Украиныг Беларусь мэт болгохын тулд халдан түрэмгийлсэн билээ. Үүгээр зогсохгүй Путин хөрш Монголын ардчиллыг шүдэндээ зууж, чадвал устгах хүсэл зорилготой байна. Манай улсад сууж байгаа Элчин сайдаараа дамжуулан энэ зорилгоо эрээ цээргүй илэрхийлж байна.

Путиний энэ санаархлыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа нь Оросын Элчин сайд ганцаараа биш. Түүнийг дэмжиж Путиний тавдугаар цуваа болон хөдлөхөд бэлэн монгол хүн цөөнгүй байна. Монголоо Беларусь болгохыг эсэргүүцэн тэмцэцгээе" гэв. 

Нийслэлийн Ардчилсан Намаас зохион байгуулж буй энэхүү цуглаанд МУГЖ Д.Сосорбарам үг хэлсэн юм. Тэрбээр "Монгол хүнд эрх чөлөө хэрэгтэй, монголчуудад үнэ цэн хэрэгтэй. Орост үйлчилбэл таны хувь заяа ямар байхыг хэлмэгдэгсдийн жишээнээс харж болно. Путиний гар хөл болж байгаа хүмүүст хатуу хэлье. Путиний гинж байхаа боль" хэмээн ярилаа. 

Энэ үеэр эсэргүүцлээ илэрхийлсэн иргэд түүн рүү гурил цацав. Улмаар цагдаагийн алба хаагчид ирж, зөрчлийг зогсоосон байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гурил цацсан иргэн "1921 онд Орос улсын тусламжгүйгээр Манжаас чөлөөлөгдөж чадах байсан уу. Мөн 1961 онд япончууд Халх голоор дайрч орж ирэхэд Орос тусалж байсан. Дэлхий монголчуудыг хүлээн зөвшөөрөхгүй байхад Орос улс бидэнд тусалж байсан. Үүнийг бодох хэрэгтэй шүү дээ. Мөнхийн найрамдалт улс байх ёстой. Хоёр орны дунд хагарал үүсгэж болохгүй. Төрийн цагдаа нар ажлаа хийж, үүнийг зогсоох хэрэгтэй" гэв. 

Фото:

/Гэрэл зургийг MPA.mn/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг