Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Орон нутгийн харьяалалтай ч хотод хөдөлмөр эрхэлдэг иргэд түр оршин суугаа хаягаараа эрт илрүүлэгт хамрагдах боломжтой"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллах үеэрээ эрт илрүүлэг шинжилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоог эхэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 18,000 орчим хүн үзлэгт хамрагдсан байна. Тэднээс харилцан адилгүй онош илэрч байгаа учраас дүгнэж хэлэхэд арай эрт байна.

Бид 14 хоног тутам үзлэг шинжилгээтэй холбоотой мэдээллийг өгөхөөр бэлдсэн. Ингэхдээ ямар өвчлөл иргэдийн дунд илүү давамгайлж байгааг мэдээлнэ" хэмээн ярилаа.

Түүнчлэн өөрийн үндсэн хаягаас өөр аймаг, хотод түр оршин суугаа иргэдийн тухайд "Харьяалал нь орон нутагт боловч хотод оршин суугаа хүн бол хөдөлгөөнт иргэн гэсэн үг. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар иргэн өөрөө эмчээ, эмнэлгээ сонгох бүрэн эрхтэй.

Тиймээс хөдөө бүртгэлтэй ч хотод ажил хөдөлмөр эрхэлдэг түр оршин суугч иргэн бол тухайн түр оршин суугаа газрынхаа эрүүл мэндийн байгууллагад эрт илрүүлэг, үзлэгт хамрагдах боломжтой" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.