Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ "e-Mongolia" системээр дамжуулан гаргах боломжтой"

Т.Саран, iKon.mn
2022 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ "e-Mongolia" системээр дамжуулан гаргах боломжтой болжээ. 

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал нийгмийн даатгалын үйлчилгээний цахимжуулалтын талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Эмнэлгийн хуудас буюу листийг энэ оны нэгдүгээр сарын 17-ноос цахимаар олгож эхэлсэн.

Ингэснээр даатгуулагч, иргэн олон шат дамжлага дамжиж цаг хугацаа, зардал мөнгө гаргахгүйгээр эмнэлгийн хуудас буюу листээ бичүүлж, улмаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ цахимаар авах боломж бүрдэж байгаа. Мөн тус үйлчилгээг цахимжуулснаар даатгуулагч, ажил олгогч, эмч, нийгмийн даатгалын байгууллага жилд нэг тэрбум төгрөг хэмнэх юм.

Энэ оны нэгдүгээр сарын 17-ноос дөрөвдүгээр сарын 25-н хүртэл цахимаар 48 мянган цахим эмнэлгийн хуудас буюу лист бичүүлж тэтгэмжээ авсан байна" гэв. 

Үйлчилгээ авахдаа:

  1.  www.e-mongolia.mn сайтад нэвтэрч орох
  2. Үйлчилгээнүүд цэсээс Нийгмийн хамгаалал гэсэн дэд цэс рүү орох
  3. Нийгмийн хамгаалал дэд цэс дотор Даатгал гэсэн үйлчилгээ бий
  4. Даатгал гэсэн үйлчилгээн дээр дармагц жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлт гэсэн үйлчилгээг авах боломжтой.