• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Сайхан Монгол орон” болон Япон

ikon.mn
2022 оны 4 сарын 29
iKon.MN
зураг
 
Эх сурвалж: Япон улсын ЭСЯ

Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд

Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд

Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд

Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

   Энэ бол миний төрсөн нутаг

   Монголын сайхан орон

   (Д.Нацагдоржийн “Миний нутаг”шүлгээс)

Монгол түмний бахархал болсон Их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт магтан дуулсан Монголын сайхан оронд Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн энэ баярт үед  Япон Улсын Гадаад хэргийн сайдын хувиар айлчлал хийх болсондоо туйлын их баяртай байна.

Япон Улс, Монгол Улс “Стратегийн түнш”

   Урьд өмнө нь Япон, Монгол улс ойр мэт боловч хол улс байсан. Өөр нийгмийн тогтолцоотой хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосны дараа хүйтэн дайны улмаас элдэв хориг саад дор харилцаж байсан. 

Тухайн үед Япон Улс 1977 онд буцалтгүй тусламжаар “Говь” ноолуурын үйлдвэр байгуулж Монголд үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чадавх, дэлхийн үнэлэмжийг нэмэгдүүлэх суурийг тавилцахад хувь нэмрээ оруулсан нь хоёр орны түүхийн нэг хуудсан тод бичигдэж үлдсэн. 

1990 онд томоохон өөрчлөлт эхэлсэн. Монгол Улс энэ жил ардчилал, зах зээлийн эдийн засгийн замыг сонгосон бөгөөд Япон Улс энэхүү зоригтой алхмыг дэлхийн улс орнуудыг манлайлан дэмжсэн билээ. Түүнээс хойш хоёр орны харилцаа үсрэнгүй хөгжиж, өнөөдөр Япон Улс, Монгол Улс эрх чөлөө, ардчилал, эрх зүйт төр хэмээх нийтлэг үнэт зүйлс бүхий “Стратегийн түнш” болоод байна.

Япон, Монгол хоёр улсад “Харилцан туслалцах үзэл санаа” бий

Ихэнх хүмүүсийн мэдэж байгаачлан Япон бол Монголын хувьд хамгийн том донор орон. Гэхдээ хоёр орны хамтын ажиллагаа зөвхөн нэг талт биш юм. Хоёр улсад “Харилцан туслалцах үзэл санаа” баттай оршдог. Монгол Улсын Засгийн газар болоод монголын ард түмэн Японд болсон 1995 оны Ханшин-Аважи, 2011 оны Зүүн Хойд бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтөд түргэн шуурхай тусламжийн гараа сунгасан билээ. Энэ нь урьд өмнө тохиож байгаагүй зовлон бэрхшээлд гэнэт нэрвэгдсэн япончуудад хэчнээн их дэм болсныг хэлж мэдэхгүй байна.

Хоёр орны хооронд өндөр дээд албаныхны харилцан айлчлал идэвхтэй явагдан улс төр, аюулгүй байдал зэрэг олон салбар дахь яриа хэлэлцээ, зөвлөгөөн, харилцаа тогтмолжиж байна. Мөн бүс нутаг, олон улсын тавцан дахь хоёр орны хамтын ажиллагаа жилээс жилд гүнзгийрэн хөгжиж байна.

Эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагаа ч мөн адил тууштай өргөжин тэлж байна. Өнгөрсөн жилийн зун нээлтээ хийсэн Чингис хаан олон улсын нисэх буудал нь Япон, Монголын хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг билээ. Тус нисэх буудлыг Японы иений хөнгөлөлттэй зээлээр барьж, менежментэд японы компани оролцож байна. Энэ удаа өөрийн биеэр анх удаа энэ нисэх буудлаар үйлчлүүлэх гэж байна. Мөн харилцаа холбооны салбарт ч нягт харилцаа гүнзгий тавигдсан байна.

Соёл, спортын салбарт монгол сумо бөхчүүд өндөр амжилт гарган томоохон байр суурь эзэлж байна. Тэдний хоёр орны харилцан ойлголцол, найрсаг харилцаанд гүйцэтгэсэн үүрэг их бөгөөд зоримог дайчин дүр төрхөөрөө олон япон, монголчуудад эрч хүч өгч ирсэн хэмээн бодож байна.

Япон ба Монголын томоохон ялгаа

Хоёр улс нийтлэг үнэт зүйлстэй хэдий ч томоохон ялгаа ч мөн бий. Япон бол далайгаар хүрээлэгдсэн бол Монгол бол далайд гарцгүй улс.

Энэ мэт онцлогтой бөгөөд хувь тавилан гэж ч хэлж болохуйц геополитикийн нөхцөл дунд 1990 оноос хойш ардчиллын замыг сонгон, өдрөөс өдөрт өөрчлөгдөн хувьсаж буй бүс нутаг, олон улсын нөхцөл байдал дунд эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр хэмээх үнэт зүйлсээ хамгаалан хадгалж Энхийг сахиулах ажиллагаа зэргээр дамжуулан олон улсын хамтын нийгэмлэгт хувь нэмрээ оруулан хүндтэй байр суурь эзэлж ирсэн Монголчууд Та бүхний мэргэн ухаан, хатан зоригийг чин сэтгэлээсээ бахархан бахадмаар байна.

Геополитикийн нөхцөл байдлаараа огт өөр хоёр улс хэдий ч “Эрх чөлөө ба ардчиллын үзэл санаа” агуулсан анд нөхөр мөн “Гуравдагч хөрш”-ийн хувиар Япон Улс цаашид ч Монгол Улстай хамтдаа байхыг хүсэж байна.

Олон улсын хамтын нийгэмлэг сорилттой тулгараад байна

   Өнөөдөр, олон улсын хамтын нийгэмлэг ихээхэн өөрчлөгдөн хувьсаж улам бүр ээдрээтэй болж байна. Одоо Украинд үүсээд байгаа нөхцөл байдалд ажиглагдаж байгаачлан өнөөг хүртэл мөрдөж ирсэн олон улсын хууль болон дүрэм журмын түүхэн замнал, хуримтлуулсан туршлагыг бүхэлд нь үгүйсгэсэн, олон улсын хуулийг илэрхий зөрчих, өнөөгийн нөхцөл байдлыг нэг талаас хүчээр өөрчлөх оролдлого хийх зэрэг Ази болоод олон улсын дэг журмын үндсийг бүхэлд нь ганхуулах хурцадмал байдал үүсээд байна. Ийм нөхцөл байдлын дунд ч эрх зүйт төрд тулгуурласан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг хадгалан бэхжүүлэх явдал урьд өмнөхөөс илүү чухал болоод байна.

Д.Нацагдоржийн “Миний нутаг” бол зөвхөн Монголын үзэсгэлэнт байгалийг магтан дуулсан шүлэг биш хэмээн бодож байна. Шүлгийн сүүлийн хагаст тэрбээр Монголын өнө эртний түүх болоод үндэсний өв уламжлал, хувьтай энэ орноо хамгаалан мандуулъя хэмээх зориг шулуудсан тухайгаа дуулсан байдаг. Түүний энэхүү чин эрмэлзэл 21 зууны монголчуудад үе залгамжлан үлдсэн хэмээн бодож байна.

Япон Улс ирэх 50 жилд ч бахдан бахархмаар Монгол оронтой хамтдаа хөгжин дэвжих хүсэлтэй.

Цаашдын Япон ба Монгол

   Миний бие Гадаад харилцааны сайд Б. Батцэцэгийн хамт энэ жил тохиож буй Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг өнөөг хүртэлх 50 жилээ эргэн харж, ирэх 50 жилийн суурь, анд нөхрийн барилдлага тогтоох жил болгохоор санал нэгдсэн билээ. Мөн хоёр орны Ерөнхий сайд нар энэ жилийг “Хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил” хэмээн зарлаж ирээдүй хойч үеийг залгамжлах Япон, Монгол хүүхэд залуучуудын харилцааг гүнзгийрүүлэх хөтөлбөр, арга хэмжээ зохион байгуулахаар мөн харилцан тохиролцлоо.  

Ирэх 50 жил Япон, Монголын ард түмэн бие биеэ улам бүр таньж мэдэж, харилцан хүлээн зөвшөөрч, хоёр улс хүчээ нэгтгэн өөрийн улс, хоёр улс цаашлаад бүс нутаг болоод дэлхийн ирээдүйн төлөө юу хийж чадах вэ гэдэг талаар сайтар тунгаан бодож шинэ түүхийг бүтээнэ. Монгол Улсад хийж буй энэ удаагийн миний айлчлал үүнд түлхэц болоосой хэмээн хүсэж байна.

Эцэст нь, миний бие Их зохиолч Д.Нацагдоржийн шүлэглэсэн “Монголын сайхан орон”-г өөрийн нүдээр харж, тэрхүү сайхан нутагт амьдран суугаа Чингис хааны үр садтай уулзан учирч, илэн далангүй ярилцах гэж байгаадаа жаргалтай байна.

 

Япон Улсын Гадаад хэргийн сайд

Хаяши Ёшимаса

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
89
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
46 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.160.122] 2022/5/2
Дэлхийн 2-р дайны үед Япончууд маш дээрэнгүй байхдаа ч Монголчуудыг үнэлэх үнэлэмж нь одоогийх шиг л байсан. Тэд хятад, солонгосчуудыг хүн гэж үзэлгүй олон муухай зүйлс хийсэн мөртлөө Өвөр Монголчуудыг(барга, цахар гэх мэт) Японы цэрэгт өндөр албан тушаал хашуулж байсан, тэр ч байтугай морьт хороонд нь сургагч, удирдах албан тушаал эрхэлдэг байж. Ар Монголд ч бас ялгаагүй хандсан бөгөөд манай төлөөлөгчид очиж уулзах үеээр Оросуудын цаад далд санаа дээрэнгүй байдалд илт дургүйцэж, Өвөр Ар Монголыг нэгтгэх нь чухал тухай яриа хэлэлцээрт тусгагдсан байдаг(японы дэмжлэгтэйгээр). Гэвч нөхдүүд өөрсдөө буруу нүүдэл хийснээр холбоотнууд болон зөвлөлтүүдийн дайсан болсноор үндсэндээ ялагдах замруугаа зүглэсэн. Манай илч төлөөлөгчид ч мөн адил японы тагнуул гэх мэт хэлс хэрэгт гүтгэгдэн Оросуудад цаазлагдсан байдаг.
4 | 0 Хариулах
Зочин [59.153.113.129] 2022/5/1
Би Япон улсад боловсрол эзэмшсэндээ үнэхээр хамгийййн их баярлаж бас энэ улсын хүн бүрт талархамаар санагддаг. Миний амьдралд зөвхөн боловсорлоос гадна м ний амьдарлыг үзэх үзэл, хувь хүний төлөвшилд хамгийн том нөлөө үзүүлж өдий зэрэгтэй явж байгаа маань энэ улсын ач буян гэж боддог. Нэгнээ хайрлах, нэгдэн нийлэх, хүндлэх, хөдөлмөрлөх гээд миний хувцаслалт, идж уух зүйлст хүртэл тэр 2 хон жил нөлөөлсөн. Хажуу дэлгүүрийн эмээ, шоудаад явж байгаа залуу хүртэл би Монгол гэж хэлэхээр үнэн сэтгэлээсээ хүндэлж харьцдаг нь ямар гоё гээч. Гайхалтай ард түмэн шүү үнэхээр. Баярлалаа Япон орон минь. Big respect for Japanese people!
5 | 0 Хариулах
usa [150.129.140.68] 2022/4/30
Д бөмбөгдүүлж бүлдэгдүүлсэнийхээ дараа монголтой яг ижил нөхцөлд ижил гараанаас хурдалсан орон.. цэрэгт нэг ч $ зарцуулахгүйгээр USA д даатгаж орхиод хурдалчихсан гаруудшд.. саяхан кензо АБЭ л зэвсэг армидаа ихээхэн мөнгө зарсанаас болж унасан.. үндэсэрхэг үзэл 180% 80 оны олимпоос хойш хүмүүжсэн ороншд.. азтай гэхийму.. урьд нь бараг л адилхан булан олдвол шээдэг , нүх олдвол дүүргэдэг байсандаг.. товч түүх нь энэ.. хамгын гол нь хошуу ноёдууд эх орноо байнга хайрладагт нь нууц нь бий.. олон юм үзсэн ард түмэн 120 саяуулаа ш дэ.. үндэсэрхэг үзлийг зөв талаар нь өөгшүүлцгээе.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.188.177] 2022/4/30
Засгийн газрыг Япон багаар удирдуулах юм сан. Бидний амьдралыг дор нь босгоод ирнэ дээ. Хажуугаар зөв залуучуудыг сургаад. Бтд ч харин нэлээн хөдөлмөрлөх хэрэгтэй болох бх.
11 | 0 Хариулах
Зочин [210.194.148.228] 2022/4/29
Yaponii tuslamj Mongolchuudiuug ulam belenchlex uzeltei bolgoson. Ur ashig muutai olon terbumiin tuslamjaa zogsoox xetegtei❗️
2 | 6 Хариулах
Зочин [210.194.148.228] 2022/4/29
Heterxii modon orchuulga baina. Yapon xun Mongol xel surax xetsuudee…!
0 | 2 Хариулах
Балайдэмийрийч [77.24.7.205] 2022/4/29
Японыг дагавал сарны гэрэл, Оросыг дагавал могойн хорлол
8 | 0 Хариулах
Japan and Mongolia [202.126.89.106] 2022/4/29
Japan the best. Welcome to Mongolia. We love Japan
5 | 0 Хариулах
Зочин [122.201.24.25] 2022/4/29
Aa ya ya aihtar gvn sanaa aguulj bichsen bn shu yaponchuudiin tusiig martahgui l
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.100] 2022/5/4
harin tiim. chambai ulsuud shuu
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.56] 2022/4/29
Японы гадаад хэргийн сайд сайхан сэтгэгдэл ирүүлжээ. Ямар ч бэрхшээлийг даван туулж гарч чаддаг , хөдөлмөрч энэ ард түмнээр бид бахархдаг билээ.Цаашдаа Монгол Японы харилцаа жижиг дунд үйлдвэрлэл, технологи , шинжлэх ухаан , боловсролын салбарт илүү хөгжөөсэй гэж би хүсдэг.Ноён сайдад сайн сайхныг ерөөе.
5 | 0 Хариулах
zochin [202.70.34.70] 2022/4/29
Welcome to Mongolia!
4 | 0 Хариулах
Зочин [202.9.41.129] 2022/4/29
yopon ulsaar tejeelged udaj bnada
3 | 0 Хариулах
С Хүрэлтогоо [64.119.22.26] 2022/4/29
Япон Монголын талаар сайхан зүйлүүд бичсэн танд талархаж байна Хамагын гол нь Д нацагдоржын талаар их мэдлэгтэй байгаа баярлаж байна Хоёр ороны залуучууд талаар их зүйлыг хийхыг хүссэж байна Жижиг дунд үйлдвэрүүд оруулж их юм хийхийг хэрэгтэй жижиг төхөөрөмж сургалт зам талбайд ажил их байна Хоёр орон цаашдаа хөгжиж ихийг хийхийг хүссэж байна
5 | 0 Хариулах
Буриад [83.185.39.233] 2022/4/29
Японы тусламж ирээдүйн 100-н жилийн цаадхийг харсан үйлдэл байх....
2 | 3 Хариулах
болдог бол Япон багш нарыг ажлуулах юмсан [192.82.65.180] 2022/4/29
Манай улсын иргэдэд Япон багш нар л хэрэгтэй байнадаа. Одоо иргэдээ ядаж гудамжинд хог хаядаггүй, эх ороноо хайрлах гэдэг нь бусдын хөдөлмөрийг хүндэтгэх, бусдыг хүндэтгэх, үл доромжлох, хаана ч хог хаяхгүй байх, татсан тамхины иш, шүлс цэрээ хаана ч хамаагүй хаяхгүй байх, таарсан газраа шээж байхгүй байх зэрэг наад зэргийн соёлыг зааж хэвшүүлж хүүхдэд хэвшүүлж чаддаг Япон багш, бас арп түмэндээ үлгэр жишээ үзүүлж чаддаг төрийн дарга нар нь л хэрэгтэй байнадаа. одоо болдогсон бол..,,
13 | 0 Хариулах
Bayrlalaa [202.21.109.93] 2022/4/29
Bidnii amidrald heregtei buhneer tusaldag .
5 | 0 Хариулах
Mgl [202.126.90.64] 2022/4/29
manai hulgaich luiwarchin uls turchid Mongol ulsiig maan ugui hiij bnda unuu ued. japan hichneen ih tuslamj uzuullee dee. ene ih mungunii ten hagas ni luiwarchidiin halaas ruu orson biz
4 | 0 Хариулах
Зочин [103.26.195.97] 2022/4/29
Энэ хөгжингүй улсаас зүгээр мөнгө авч тараах, дэмий үрэх биш үйлдвэр, аж ахуй, технологийн боловсон хүчн гэх мэт зүйлсийг нь авч улс орноо хөгжүүлэх юмсан. Метро бариад өгье гэсэн манай хулгайчууд хахууль нэхээд явуулаагүй. Ядаж нэг машины үйлдвэр барьсан бол олон хүн ажлын байртай гадагшаа экспорт нтр хийж байхгүй юу
4 | 0 Хариулах
Зочин [202.9.47.63] 2022/4/29
Монгол хүн япон хүн шиг хөгжсөн цагт монгол япон лугаа адил хөгжинө.
10 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/4/29
одоо байгаа хятадын эрлийзүүдээ буулгаад шоронд хашчихвал улс дороо л хөгжинө. хамгийн багадаа л эрүүл зөв амьдрал эхэлнэ
1 | 3 Хариулах
Зочин [192.82.91.221] 2022/4/29
Танай улс ирэх жилийн улсын төсвөө батлахдаа бид нарыгаа мартчихав. 3хан сая шүү. Нэмээд баталчаарай.
4 | 1 Хариулах
Зочин [202.9.47.63] 2022/4/29
Горьд. оркоо. ккккк
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.7] 2022/5/2
Ер нь жил болгон л баталдаг.Тэр нь маниус аваад гудөрчихдаг
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.97] 2022/4/29
энэ гуйлгачин сэтгэлгээнээсээ салмаар байна. Дандаа халамж гуйлга түй ЧООРТ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.177.76] 2022/4/29
Япончууд Монголын боловсролын салбарт монголын боловсролын яам хийснээс илүү ихийг хийж бүтээсэнд баярлаж явдаг шүү.
25 | 0 Хариулах
Зочин [192.82.91.221] 2022/4/29
Япон хүнд баярлалаа.
13 | 0 Хариулах
Зочин [202.179.25.169] 2022/4/29
Хамгийн сүүлд японы бэлэглэсэн вакцины буянаар ковидоос салсан даа. Японы ард түмэнд баярлаж явах хэрэгтэй.
17 | 0 Хариулах
Зочин [66.181.178.47] 2022/4/29
Япон-Монгол хоёр улс үүрд мандан бадраг! 🇯🇵 🇲🇳
14 | 0 Хариулах
Зочин [103.57.92.180] 2022/4/29
Наран улстай харилцан сайхан нөхөрлөж явцгаая.
15 | 0 Хариулах
М [202.55.188.39] 2022/4/29
Сургууль цэцэрлэг барьж өгөөд байгааг туслаад бна гэж бодоод бгаму?. Япон хүн хэзээ ч бусдад үнэгүй зүв зүгээр туслана гэу бхгүй цаана ирээдүй хойчид нэгийг бодож 2ийг тунгааж маш их тооцоолж байж л шийдвэр үйлдэл хийж байгаа. Ер н урдуур чин ороод ажлыг чин хийгээд байвал хэн хөгжиж хэн мөхөх вэ? Ойлгомжтой бусуу манай улсын гутамшигт гуйлгачидаа!!!
2 | 15 Хариулах
Зочин [49.0.136.6] 2022/4/29
guilgachin oron odoo yaay geh uu dee. butsaltgui tuslamjaar bariad ogii gsn deer n bariulaad l avah heregtei..
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.63] 2022/4/29
үнэн.
0 | 2 Хариулах
Японд 50 жилээр говийнгазар нутгийг түрээслүүлж хя [192.82.81.71] 2022/4/29
Адил
0 | 2 Хариулах
Зочин [202.131.248.226] 2022/4/29
olon surguuli barij baiguulj ugsund ni ih talarhuushtai shu, huuhed bagachuudiin surah asuudliig shiidej ugsund ih bayarladag shu
2 | 0 Хариулах
Зочин [64.119.18.116] 2022/4/29
irhed ni boon guilga guigaad shaachihna aa ichihgvi
0 | 0 Хариулах
Зочин [180.13.24.102] 2022/4/29
🇯🇵 🧡 🇲🇳
7 | 0 Хариулах
Зочин [192.82.68.215] 2022/4/29
Баярлаж явдаг шүү танай сайхан ард түмэнд
19 | 0 Хариулах
GOOD [103.14.36.18] 2022/4/29
Япончууд Монголчуудад өртэй юм шиг л их туслах юм даа. Халх голруу дайрсандаа одоо болтол гэмшээд тусладаг юм болуу. Ямар ч байсан Япончуудад баярлалаа.
17 | 6 Хариулах
Зочин [203.23.49.55] 2022/4/29
Бусад зүүн болон зүүн өмнөд азийн орнууд эзлэгдэж байсан болхоор дайны төлбөр гэж их юм нэхээд бас их гомдоллодог юм билээ. Монголчууд эзлэгдээгүй болхоор учиргүй их гомдоллож, юм нэхдэггүй учраас япончууд тэгдэг байхдаа.
7 | 0 Хариулах
Зочин [139.5.218.77] 2022/4/29
Монгол, Япон хоёр бие биенээ эзлэх гээд бүтээгүй, нэг нэгэндээ өс хонзонгүй, хачирхалтай түүхтэй улсууд болоод тэгдэг байх. Монгол нь дэлхийн талыг эзэлж явсан. Гэхдээ Японыг эзлэх гээд болоогүй. Япон нь Зүүн Өмнөд Ази, Хятад, Солонгосыг эзэлж, Орос, Америк хоёртой хүртэл дайн хийчихсэн улс мөртлөө Монголыг авах гээд бараагүй.
6 | 0 Хариулах
Зочин [193.176.84.168] 2022/4/29
Азийн улс орнуудаас Их гүрэн, Эзэнт улс бүтээсэн цөөхөн үндэстнүүд болохоор бие биедээ хүндэтгэлтэй ханддаг байх өө?
1 | 0 Хариулах
SW engineer [202.21.122.117] 2022/4/29
Одоо л хэдэн авилгачдадаа дарлуулчихсан болохоос монголчууд өөрсдийн тусгаар тогтнолоо багагүй хөлс, цус асгаруулан тэмцэж байж олж авсан. Буриад, Халимаг, Тува, Алтай, Өвөр монгол, Дээд монголчууд зэргийг эс тооцвол. Тиймээс бидний өвөг дээдсийн тэр их хүч хөдөлмөрийн үр шимээр бид ингээд сууцгааж байна. Хүндлүүштэй түүхтэй улс ш дээ, манайх
3 | 0 Хариулах
Зочин [64.119.29.139] 2022/4/29
yaadiinbee 100 jild 2 uls neg baildaal biz ali ali taldaa buuri suuritai yum uzsen yum shig l bh heregteishd
0 | 0 Хариулах
Зочин [193.176.84.168] 2022/4/29
Үнэндээ бол, Халх голд манай газар нутаг дээр ЗХУ Япон 2 хүчээ туршиж үзсэн. Монголчууд 2 талд нь хуваагдаад бас оролцсон2
1 | 0 Хариулах
Зочин [180.19.15.175] 2022/4/29
зүүн азидаа ганц найрсаг харилцаатай нь болхоор байх. Дайнаас бас улс төрийн дэглэмийн ялгаанаас болоод Солонгос Хятад Япон 3 бие биенээ үздэггүй.
3 | 0 Хариулах