Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ачаа тээврийн бууралтад уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 68%-аар буурсан нь нөлөөлжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2022 оны эхний улиралд бүх төрлийн тээврээр 41 сая хүн (давхардсан тоогоор) зорчжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 21.2 (2.1 дахин) сая хүнээр өссөн байна.

Зорчигчдын тоо өсөхөд авто тээврээр зорчигчид 20.7 (2 дахин) сая хүнээр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин ачаа тээврийн хувьд улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр оны эхний улиралд 9.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 7.2 (42.2%) сая тонноор буурсан байна. Үүнд авто тээврээр тээсэн ачаа 5.3 (59.4%) сая тонноор буурсан нь голлон нөлөөлжээ.

Тээврийн орлого гурван сарын хугацаанд 301.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 49.5 (14.1%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

зураг
 

Авто тээврийн орлого 24.2 (18.7%) тэрбум төгрөгөөр буурсан нь бүх төрлийн тээврийн орлого буурсан нь нөлөөлжээ. Бүх төрлийн тээврийн орлого 2022 оны эхний улиралд өмнөх улирлаас 51.7 (14.6%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Авто тээврээр оны эхний улиралд 3.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 5.3 (59.4%) сая тонноор буурчээ.

Ачаа тээврийн бууралтад уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 5.6 сая тонн буюу 67.9 хувиар буурсан нь нөлөөлсөн байна.

зураг