Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Маршал Х.Чойбалсангийн тоглож байсан хасаа, Үлэмж дархан мэргэн М.Нямаагийн хэрэглэж буй эдлэл зэрэг 200 орчим үзмэртэй үзэсгэлэн нээгдлээ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх "Монгол шагайн харваа" үзэсгэлэн өнөөдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдлээ.

Үзэсгэлэнд үе үеийн алдарт харваачдын 100 гаруй гэрэл зураг, тэдний эдэлж хэрэглэж байсан хашлага, сум, хасаа, зурхай зэрэг нь 200 орчим үзмэр тавигдсан байна. Эдгээрээс сонирхуулбал, Маршал Х.Чойбалсангийн тоглож байсан хасаа, Үлэмж дархан мэргэн М.Нямаагийн хэрэглэж буй цалин мөнгөөр чимэглэсэн сэндэн модон иж бүрэн орчин цагийн  аравч, сэнтий зурхай зэрэг багтаж байгаа юм. 

Ташрамд дурдахад, ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн Үндэсний шагайн харвааны 32 дахь удаагийн Улсын Аварга Шалгаруулах тэмцээн 2022 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд болох юм байна. 

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг