ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр буюу нэг метр квадрат нь дунджаар ₮3.4 сая байна

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний статистикийн хороо болон Монголбанк хамтран орон сууцны үнийн хэлбэлзлийг тодорхойлжээ. 

Үүнээс үзэхэд, Улаанбаатар хотод шинээр ашиглалтад орсон орон сууцны үнэ 2022 оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар, өмнөх сараас 3.7 хувиар тус тус өссөн байна. 

Тодруулбал, өнгөрсөн сард шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.12 сая төгрөг болсон бөгөөд байршлаар нь ангилбал Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.39 сая төгрөг байна.

Харин хуучин орон сууцны хувьд өмнөх жилээс үнэ нь 29 хувиар өсөж, 1 м.кв талбайн дундаж үнэ 3.05 сая төгрөг болжээ. Хуучин орон сууцны үнэ Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу нэг метр квадрат нь 3.75 сая төгрөг байгаа юм.

зураг
 

 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.17] 2022/4/14
Гадаадад очиж ажил хөдөлмөр эрхэлж орон сууцны мөнгө олох юм бол доод тал нь арван жил ажиллаж хөдөлмөрлөж мөнгө цуглуулна.
1 | 0 Хариулах
a [217.6.171.138] 2022/4/14
Neeh chanargui ymnuud barichaad teriige aimr uneteigeer zarhiima. uursdiguu gadaadad bdag gj bodood bdimu
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.208] 2022/4/14
hed ch gej helj bolno. unetei helvel hen ch avahguishd.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.17] 2022/4/14
Хашаа байшин 10 сая төгрөгийн үнэтэй байдаг. Тэгэхээр хотын захын орон сууцны нэг өрөө байр нь 30 саяас 40 сая үнэтэй. Нэгдүгээр хорооллын орон сууцны засвар хийсэн 1 өрөө байр 60 саяас 70 саяын үнэтэй байгаа. Хан уул дүүргийн шинэ орон сууцны нэг өрөө нь 100 саяын үнэтэй.
0 | 0 Хариулах
Болор [202.21.100.164] 2022/4/14
Зарим орон сууцны үнэ 30-40% нэмэгдсэн байгаа. Цэнгэлдэх хотхон, токио тоун, бүти тоун, нарны хороололын өндөрүүд гэх мэт зөндөө байна. 3,2 сая байсан одоо зарим нь хээвнэг 5, 6 сая гээд сууж байна лээ. Ингэж дураараа хэд дахин өсгөж болдог юмуу ямар зохицуулалтаар нэмдэг юм бэ??? Ипотекын зээлэд орох гээд ч энэ байрны үнийг энгийн ард иргэд бид лав авч дийлэхгүй байна.
0 | 0 Хариулах
Та өөрөө зохицуулагч [66.181.179.106] 2022/4/14
Үнийг хэн ч зохицуулдаггүй болоод 30 жил болсон шүү. Чи бид хоёр шиг байр хэрэгтэй байгаа хар мянган баагийнууд бүгдээрээ үнийг зохицуулж байгаа. Эрэлт, нийлүүлэлт зохицуулдаг.
1 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/4/14
өлөнтийхөн гэдгээ хорионы үеэр баталсан шүү дээ. өлөнтөөд л байгаараа дэмий шүү.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.30] 2022/4/14
3,4-ээс ч их
0 | 0 Хариулах