Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Жованна Мингарелли: Ард Санхүүгийн Нэгдэл Канадын залууст санхүүгийн боловсрол олгож, тэдэнд тохирох санхүүгийн үйлчилгээг санал болгоно

ikon.mn
2022 оны 4 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Ард Санхүүгийн Нэгдэл компани Хойд Америк, тэр дундаа Канадын санхүүгийн зах зээлд гарах яриа хэлэлцээр өнгөрсөн жилээс эхэлсэн талаар мэдээлж байв. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Канадын “M&C Consulting” компанийн үүсгэн байгуулагч, технологийн салбарын манлайлагч, нийгэм, улс төр, краудсорсингийн мэргэжилтэн Giovanna Mingarelli (Жованна Мингарелли)-г Монголд зочлоод байх үед нь уулзаж ярилцлаа.

- Ард Санхүүгийн Нэгдэл “M&C Consulting” компанийн хамтын ажиллагаа, яриа хэлэлцээр ямар шатанд явж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

- Олон улсын зах зээлд нэвтрэх сонирхолтой орчин үеийн компаниуд юуны түрүүнд хүрээлэн буй орчин, нийгэм, засаглал гэсэн гурван чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг болсон. Ингэж байж өөрсдийнх нь ажил, үйлчилгээ тухайн улсдаа үнэ цэнтэй болдог. Сүүлийн үеийн компаниуд ч энэ чиглэлд ажиллах сонирхолтой болсон. 

Манай компанийн хувьд яг энэ чиглэлд компаниудын харилцаа, маркетинг, стратегийн харилцаа холбоог зөвлөдөг, чиглүүлэх үйлчилгээг үзүүлдэг. 

Ард Санхүүгийн Нэгдэл компани Хойд Америкийн уугуул иргэд болох индианчуудад түлхүү анхаарч, тэдний санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд ажиллахаар төлөвлөж байна. Уугуул иргэдтэй ажилласнаар Канадын бусад компаниуд Ард Санхүүгийн Нэгдэлтэй хамтран ажиллах, тэднийг холбох ашигтай шийдэл гаргаж ирэх боломжтой. 

- Канадын уугуул иргэдэд гаднын компани санхүүгийн боловсрол олгох сонирхолтой байгааг хэрхэн хүлээж авч байна вэ?

- Уугуул иргэд маш таатай хүлээж авч байгаа. Орчин үед хамгийн хэрэгтэй байгаа санхүүгийн боловсролыг дотоодын компани биш гаднаас анх удаа холбогдож байгаа нь Ард Санхүүгийн Нэгдэл юм. Хамгийн гол нь санхүүгийн бичиг үсэг тайлагдах гэдэг том зорилго бол Канадын уугуул иргэдийн хувьд хамгийн үр ашигтай зүйл. 

- Орчин үеийн компаниуд ийнхүү тив алгасаж, нийгэм, байгаль орчин, засаглалын чиглэлд, түүгээр тогтохгүй уугуул иргэдэд санхүүгийн боловсрол олгохыг зорьсон үйл ажиллагаа эргээд компанидаа ямар нэр хүнд, үр дагаврыг авчирдаг вэ?

- Ард Санхүүгийн Нэгдэл бол залууст танигдсан брэнд. Орчин үеийн Монгол залуус маш их сонирхож байгаа. Учир нь Ард бол нэг л компани биш, санхүүгийн экосистемийг цогцоор нь бүрдүүлсэн байгууллага. Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хоорондоо нягт уялдаа холбоотой ажилладаг. 

Энэхүү үйл ажиллагаа нь шинэ мянганыхан гэж нэрлэгдээд байгаа залуу үеийнхэнд хамгийн таатай, тэдний хүссэн үйлчилгээ болчхож байгаа юм. Судалгаанаас харахад залуусын 86 хувь нь тухайн нийгэмд нь сайн, эерэг зүйл хийж байгаа компанийг сонгож үйлчлүүлэх сонирхолтой байдаг. Ийм эрэлт ч нэмэгдсээр байгаа. Нэг ёсондоо зөвхөн  бизнесийн үйл ажиллагаатай компани гэхээс илүү тухайн нийгэмд хийж бүтээж байгаа нь 25-40 насныханд чухал болчихсон. Тийм ч учраас Канадын залууст зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгоод гараад ирэхээр таатай хүлээж авахаас аргагүй. Ингэснээр Ард Санхүүгийн Нэгдэл Канадад хүлээн зөвшөөрөгдсөн түнш болж гарч ирнэ. Үүний үр дүнд Канадын бусад компани Ард Санхүүгийн Нэгдэлтэй хамтарч ажиллах сэдэлтэй болно. Маш их уялдаа холбоотой үйл ажиллагаа гэсэн үг. 

Канадын залуус бол Ард шиг нийгэмд тустай, залууст чиглэсэн үйл ажиллагааг хүртэх сонирхолтой. Энэ нь эцэстээ компанийн нэр хүнд, дээрээс нь компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа үйлчлүүлэгчдийн өөрсдийг нь үнэлэх үнэ цэнийг өсгөж байгаа явдал юм. 

- Ард Санхүүгийн Нэгдэл Монголдоо нийгэм, засаглал, иргэд, залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд түүчээлэн ажилладаг. Олон сайн үйлсийн төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Та ч бас сонссон болов уу?

- АрдКойноор нийгмийн сайн сайхны төлөө эхлүүлж байгаа ажлууд маш чухал. Учир нь орчин үеийн маркетингийн чиглэл нь хүмүүсийн харах өнцөг болсон. Дээр хэлснээр орчин үеийн залуус нийгэмд сайн сайхныг хийж байгаа компанийг сонгож үйлчлүүлэх сонирхолтой. Ийм нөхцөлд ажлын сонгодог хэв маяг болох зөвхөн ашиг бодож ажиллах нь компаниудад маш эрсдэлтэй болж, харин эсрэгээрээ нийгэмд сайн сайхныг хийж бүтээдэг маркетинг бол шалгарсан маркетинг гэж үзэх болсон. Нэг ёсондоо энэ нь маркетингийн чухал стратеги ч болж байна. Зөвхөн Ард Санхүүгийн Нэгдэл гэлтгүй бусад компаниуд ч урт удаан хугацаанд тогтвортой ажиллая гэвэл ийм маркетингтай болох хэрэгтэй.

- Ард Санхүүгийн Нэгдэл “M&C Consulting” компанитай хамтран хэрэгжүүлж буй сайн үйлсийн компанит ажлын талаар танилцуулаач?

- “Сайхан сэтгэлийг нэгтгэе” компанит ажлыг өрнүүлж байна. Энэ бол Канад, Англи, Монгол гурван улсад хэрэгжих төсөл. Канадад хэдийн эхэлсэн. Засгийн газрын хэмжээнд дэмжиж, “Сайхан сэтгэлийн долоо хоног”-ийг жил бүр тэмдэглэдэг болж байна. Энэ төслийн хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлээс 100.000 ам.доллартой тэнцэх АрдКойныг энэ төсөлд хандивлаж байгаа.

”Сайхан сэтгэлийг нэгтгэе” компанит ажлын хүрээнд цугларч байгаа хандив, хөрөнгүүд олон олон сайн үйлсийн аянд зарцуулагдах юм.

- Танд баярлалаа.

 

Сэтгүүлч Б.Энхзаяа

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.