ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/08-НД НИЙТЛЭГДСЭН
"Жагсаалд оролцсон 20 орчим иргэнийг түр саатуулан шалгалтын ажиллагаа явуулж байна"
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өчигдрийн жагсаалд оролцсон 20 орчим иргэнийг шалгаж буй талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал мэдээлэл өгөв.
Тэрбээр "Өчигдөр 04:00 цаг өнгөрч байхад жагсагчдыг тарахыг шаардахад эсэргүүцсэн. Ингээд 20 орчим иргэнийг түр саатуулан шалгаж байна. Тухайн иргэд дотор бага насны хүүхэд байхгүй.
Эсэргүүцэл илэрхийлсэн 18 иргэнээс согтолтын зэрэг тогтоогдсон тул эрүүлжүүлсэн" гэв.
ВИДЕО:
https://www.facebook.com/iKonNews/videos/986624422222882
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
