"Монголдоо сайхан амьдаръя" уриатайгаар Сүхбаатарын талбайд Пүрэв гарагийн өдөр эхэлсэн жагсаал Баасан гарагийн 02:00 цаг орчмын байдлаар үргэлжилсээр байна.
Залуус Засгийн газрыг ажлаа хийх, хулгайгаа зогсоох, шударга ёсыг эрхэмлэх, өрөө төлөх, үнийн өсөлтийг бууруулахыг шаардаж, эх орондоо сайхан амьдрах хүсэлтэй байгаагаа ийнхүү илэрхийлж байгаа юм.
Жагсаал хууль, дүрэм зөрчихгүйгээр залуус эрх чөлөөгөө эдлээсэй гэсэн байр суурьтай байгаагаа цагдаагийн байгууллага мэдэгдсэн. Цагдаагийн алба хаагчид аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Залуус үүр цайтал жагсахаа илэрхийлээд буй юм.
Гэрэл зургийг MPA агентлаг:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!